• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

62666.94

( 2256.61 3.74% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 62666.94 2256.61
MSE A Индекс 24155.54 617.69
MSE B Индекс 15278.08 101.79

Мэдээ мэдээлэл

СҮХБААТАРЫН ТАЛБАЙД “1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЭХЭЛЛЭЭ

2026-09-03 15:50:26

Өдөрлөг маргааш буюу 2026 он 9 дүгээр сарын 4-ний өдөр үргэлжилнэ.

"МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНК" ХХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "DBM БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:20:10

Захиалгыг BOND системээр дамжуулан 2026.09.07 - 2026.09.09-ний өдрийг дуустал 10:00-13:00 цагийн хооронд хүлээн авна.

"СЭНДЛИ ББСБ" ХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "СЭНДЛИ БОНД 3.0" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:03:33

Захиалга авах хугацаа: 2026.09.08 - 2026.09.14 /ажлын  өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд/

Мэдээ мэдээлэл

“МОНГОЛ БАЗАЛЬТ” ХК-ИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЗАХИАЛГА НИЙЛҮҮЛТЭЭСЭЭ 3 ДАХИН ДАВЖ ХААГДЛАА

2018-05-23 14:48:46

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК дээр 2018 онд хийгдэж буй хоёрдахь IPO болох “Монгол Базальт” ХК нь нийт хувьцааны 30% буюу 16,925,100 ширхэг хувьцааг олон нийтэд санал болгож, анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс өнөөдөр буюу 05 дугаар сарын 23-ны өдрийн 13:00 цаг хүртэл авч дууслаа.

“Монгол Базальт” ХК-ийн олон нийтэд санал болгосон хувьцааны анхдагч зах зээлийн захиалгад 3,086 хувь хүн, аж ахуйн нэгж оролцож, нийтдээ 53,562,855 ширхэг худалдан авах захиалга ирүүлсэн нь олон нийтэд санал болгосон дүнг даруй 3.1 дахин давсан үзүүлэлт боллоо. 

“Монгол Базальт” ХК-ийн үнэт цаас худалдан авах захиалгуудыг хуваарилалтын төлөвлөгөөний дагуу биелүүлж, тайланг 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөрт багтаан Санхүүгийн Зохицуулах Хороонд хүргүүлэх бөгөөд СЗХ-ноос анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцож, хоёдогч зах зээлийн арилжааг эхлүүлэх шийдвэрийг гаргасан үед хөрөнгө оруулагч нар тус үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны төлбөрийн үлдэгдэл мөнгөн хөрөнгийг буцаан авах эрх үүсэх юм.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ