• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49554.98

( 2.15 0% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49554.98 2.15
MSE A Индекс 18090.44 -18.67
MSE B Индекс 14726.57 103.85

Мэдээ мэдээлэл

“ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ӨДӨР” ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-24 15:32:48

Өдөрлөгт Санхүүгийн зохицуулах хороо, “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК, “Монголын үнэт цаасны клирингийн төв” ХХК, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, "Голомт капитал" ҮЦК" ХХК, "ТиДиБи секьюритис ҮЦК" ХХК, "Өлзий энд Ко  ҮЦК" ХХК, "Апекс капитал ҮЦК" ХХК, "Үнэт секьюритис ҮЦК" ХХК, "Новел инвестмент ҮЦК" ХХК, "Эс Жи Инвестменд энд Секьюритис ҮЦК" ХХК-иуд оролцож, 500 орчим иргэдэд хөрөнгө оруулагчдад үнэт цаасны зах зээлийн цогц мэдээлэл хүргэсэн юм.

05-Р САРЫН 23-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-05-23 15:18:29

Энэ өдөр нийт 5,795,112,519 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2025 ОНЫ 05 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДӨР ЯВАГДАНА

2025-05-22 16:08:55

Засгийн газрын хямдруулалттай, купонтой дотоод үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 10:00 цагт www.bond.mse.mn системээр дамжуулан зохион байгуулах ба хөрөнгө оруулагч та бүхэн анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаанд өөрийн харилцдаг үнэт цаасны компаниар дамжуулан оролцоно уу.

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2018-04-30 09:19:26

Монголын хөрөнгийн бирж 2018 оны 04 дүгээр сарын 23-наас 04 дугаар сарын 27-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 782,848,394.63 төгрөгийн арилжаа хийж, өдөрт дунджаар 156.5 сая төгрөгийн гүйлгээ хийсэн байна. 

1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:

Нийт 56 компанийн 3,905,417 ширхэг хувьцаа 710,038,194.63 төгрөгөөр  арилжаалагдсан  байна.

Идэвхтэй арилжигдсан хувьцаа:

Симбол Үнэт цаасны нэр Ширхэг Үнийн дүн
1 JIV ЖИНСТ-УВС 161,842 247,380,222
2 LEND ЛэндМН ББСБ ХК 3,094,467 142,874,667
3 APU АПУ 218,649 137,969,132
4 TTL ТАВАН ТОЛГОЙ 6,380 64,590,875
5 GOV ГОВЬ 2,090 46,319,740

Хувьцааны арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:

Симбол Компанийн нэр  Тоо ширхэг   Үнийн дүн 
1 MNET Ард секюритиз ХХК 252,955.00 301,334,666.89
2 BDSC БиДиСек ХК 648,700.00 176,837,091.36
3 BZIN Мирэ Эссет Секьюритис Монгол ХХК 2,562,572.00 135,374,125.33
4 BUMB Бумбат-Алтай ХХК 1,575,904.00 134,264,877.97
5 TDB Ти Ди Би Капитал ХХК 702,913.00 118,285,219.78

Жич: Авсан зарсан нийлбэр үнийн дүнгээр гаргав.

2. ЗАСГИЙН ГАЗРЫН ЖИЖИГЛЭНГИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА:

2018 оны 04-р сарын 23-ны өдрөөс 04-р сарын 27-ны өдрүүдэд ЗГҮЦ анхдагч зах зээлийн арилжаа явагдаагүй. 

ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн  арилжаа явагдаагүй. 

ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон компаниуд:

Симбол Компанийн нэр   Тоо ширхэг     Үнийн дүн  
1 NOVL Новел Инвестмент 730                   72,810,200 

Жич: Авсан зарсан нийлбэр үнийн дүнгээр гаргав.

 

3. КОМПАНИЙН БОНДЫН  АРИЛЖАА:

Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон компаниуд:

Симбол Компанийн нэр   Тоо ширхэг     Үнийн дүн  
         

Жич: Авсан зарсан нийлбэр үнийн дүнгээр гаргав.

2018 оны 04 дүгээр сарын 27-ны байдлаар зах зээлийн үнэлгээ 2,483,912,183,452.54  төгрөг болсон бол "ТОП 20" индекс 20148.26 нэгж болж 0.82 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ