• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49352.3

( 193.9 0.39% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49352.3 193.9
MSE A Индекс 17888.23 71.75
MSE B Индекс 14757.33 42.1

Мэдээ мэдээлэл

07-Р САРЫН 04-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-04 16:11:53

Энэ өдөр нийт 69,401,351,986 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2025 ОНЫ 07 ДУГААР САРЫН 09-НИЙ ӨДӨР ЯВАГДАНА

2025-07-04 10:35:42

Нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 50,000 ширхэг, 5.0 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий купонтой ЗГДҮЦ-ыг тус тус олон нийтэд санал болгож, нийт 5.0 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлнэ. 

07-Р САРЫН 03-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-03 16:16:33

Энэ өдөр нийт 42,338,803,279 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

Мэдээ мэдээлэл

“ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙГ ТЭЛСНЭЭР ЭДИЙН ЗАСАГТ ГАРАХ ҮР ДҮН” СЭДВЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2018-03-20 15:02:36

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь хөрөнгийн зах зээлийн мэдээллийн ил тод байдлыг нэмэгдүүлэх, зах зээлд оролцогчдын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клубтэй хамтран "Хөрөнгийн зах зээлийг тэлснээр эдийн засагт гарах үр дүн” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлэгт хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн байгууллагууд болох МХБ, ҮЦТХТ, АТТ, МҮЦАЭХолбоо, Эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клуб зэрэг байгууллагууд оролцож, хөрөнгийн зах зээлд тулгамдаж буй асуудал, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх гарц ба бодлого, өөрийгөө зохицуулах байгууллага ба  мэргэжлийн байгууллагуудын хөрөнгийн зах зээл дэх оролцоо зэрэг сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүлэв. 

Хэлэлцүүлгийн явцад оролцогч байгууллагууд төлбөр тооцооны Т+2 системийг яаралтай нэвтрүүлэх, хувийн тэтгэврийн сан гэх мэт дотоодын мэргэжлийн хөрөнгө оруулагчийг бий болгох, хөрөнгө оруулагч иргэдэд урт хугацааны хөрөнгө оруулалтын давуу тал, мөн чанарыг ойлгуулах,  төрийн зүгээс үнэт цаас гаргагчдыг татварын бодлогоор дамжуулан дэмжлэг үзүүлэх нь зах зээлийн цаашдын хөгжилд чухал нөлөөтэйг онцолсон бөгөөд цаашид дээрх асуудлуудыг шийдвэрлэх чиглэлд талууд хамтран ажиллахаар боллоо.

                                                         МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ