• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

47856.73

( -104.33 -0.22% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 47856.73 -104.33
MSE A Индекс 18287.86 -12.96
MSE B Индекс 15240.4 -5.99

Мэдээ мэдээлэл

УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮН ХУДАЛДАН АВАГЧДЫН АНХААРАЛД

2024-09-27 10:35:40

“Гэрээний хугацаа дуусахад аль нэг талаас цуцлах санал гаргаагүй бол дахин 1 жилээр сунгагдсанд тооцно” гэж заасны дагуу гэрээний хугацаа дахин 1 жилээр сунгагдсаныг мэдэгдэж байна.

09-Р САРЫН 26-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-09-26 15:14:50

Энэ өдөр нийт 33,477,170,055 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“ЭРДЭНЭТ ИНВЕСТ” ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН ГИШҮҮДИЙН АНХААРАЛД

2024-09-26 10:44:31

“Эрдэнэт Инвест” хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх эзэмшигчдийн хурлын товыг жич мэдэгдэх болно.

Мэдээ мэдээлэл

“FRC PLUS: INVESTMENT” ИЛТГЭЛИЙН УРАЛДААН ЗАРЛАГДЛАА

2018-03-15 14:41:20

Санхүүгийн зохицуулах хорооноос хөрөнгийн зах зээлд ажиллаж, хөрөнгө оруулж буй хүмүүсийн туршлага, мэдлэгийг олон нийтэд хүргэх, судлаачдын судалгаа, шинжилгээ хийх хүсэл сонирхлыг дэмжих, идэвхжүүлэх, энэ зах зээлд оролцох боломжууд, хүртэх өгөөж, эрсдэлийн талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор  “FRC PLUS: Investment” илтгэлийн уралдааныг зарлаж байна.

Уралдаанд оролцогчдод нас, хүйс, мэргэжил, боловсролын ямар ч шалгуур тавихгүй бөгөөд хүссэн хэн бүхэн “Хөрөнгө оруулалтын эрсдэл ба өгөөж”, “FinTech-Хөгжил” гэсэн хоёр сэдвээс сонгож, өөрийн мэдлэг, туршлага, илтгэх ур чадвараараа өрсөлдөх боломжтой.

Гурван үе шаттайгаар зохион байгуулагдах уралдааны эхний шатанд оролцогчид илтгэлийнхээ хураангуйг, хоёрдугаар шатанд дэлгэрэнгүй илтгэлээ танилцуулах бөгөөд эдгээр шатнаас шалгарсан оролцогчид FRC PLUS-ын тайзнаа гарах эрхтэй болох юм. Гурав дахь буюу урнаар илтгэх, яруу илэрхийлэхийн үе шатны шалгаруулалтыг дүрс бичлэгт буулган Хорооны цахим хуудсанд байршуулна.

Хороо цаашид санхүүгийн зах зээлийг таниулах, мэдлэг боловсролыг дээшлүүлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлж, шинээр нэвтэрч буй технологид суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээний онцлог, хүртэх өгөөж, хүлээх эрсдэл, хөгжлийн шинэ санаачилгыг дэлгэрүүлэх үүднээс FRC PLUS-ыг цувралаар зарлан явуулах юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо