• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49025.79

( -464.53 -0.94% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49025.79 -464.53
MSE A Индекс 18992.91 -145.03
MSE B Индекс 14952.13 69.81

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-22 17:03:31

Энэ өдөр нийт 91,633,014,641 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

"МОНГОЛ ХУВЬЦАА ҮЦК" ХХК-ИЙН ГИШҮҮНЧЛЭЛИЙН ЭРХИЙГ СЭРГЭЭЛЭЭ

2024-11-22 16:03:33

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ний өдрийн 52 тоот тогтоолоор "Монгол хувьцаа ҮЦК" ХХК-ийн гишүүнчлэлийн эрхийг сэргээлээ.

11-Р САРЫН 21-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-21 16:02:50

Энэ өдөр нийт 10,966,664,187 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

Мэдээ мэдээлэл

“МИЛЛЕННИУМ АЙ ТИ” АРИЛЖАА, ТӨЛБӨР, ТООЦОО, ХЯНАЛТ, ХАДГАЛАМЖИЙН ЦОГЦ СИСТЕМИЙГ ХҮЛЭЭН АВАХ ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

2012-12-17 16:46:53
     Монгол Улсын Засгийн газраас дотоодын хөрөнгийн зах зээлийг шинэчилж, олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх зорилгын хүрээнд, 2011 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Төрийн өмчийн хороо, Монголын хөрөнгийн бирж болон Лондонгийн хөрөнгийн бирж групп нь “Ажлын мастер гэрээ”-г байгуулж стратеги болон менежментийн түвшинд хамтран ажиллаж эхэлснээр дотоодын Хөрөнгийн зах зээлийн шинэчлэлийн ажил эхэлсэн билээ.
     Гэрээнд тусгагдсаны дагуу, дотоодын хөрөнгийн зах зээлийн програм хангамжийн шинэчлэх зорилгыг хэрэгжүүлж  2012 оны 7-р сарын 2-нд “МИЛЛЕННИУМ АЙ ТИ” Арилжаа, Төлбөр, Тооцоо, Хяналт, Хадгаламжийн цогц системийг зах зээлд нэвтрүүлээд байсан бол өнөөдөр буюу 2012 оны 12-р сарын 17-ны өдөр энэхүү системийг хүлээн авах ёслолын арга хэмжээ болж өндөрлөлөө.
     Энэхүү ёслолын арга хэмжээг нээн Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг үг хэлж, Монголын ард түмний хөрөнгө улам арвижих болтугай хэмээн ерөөгөөд Лондонгийн хөрөнгийн бирж группын Стратеги хариуцсан захирал Дэвид Лэстер, ТӨX-ны Бүтцийн өөрчлөлтийн бодлогыг хэрэгжүүлэх газрын дарга бөгөөд МХБ-ийн ТУЗ-ийн дарга М.Батгэрэл, СЗХ-ны дэд дарга Б.Даажамба, Монголын хөрөнгийн  биржийн Гүйцэтгэх захирал Х.Алтай нарын  хамтаар “Милленниум Ай Ти” системийг хүлээн авах ёслолын туузыг хайчлан цан цохисноор 2012 оны 12-р сарын 17-ны өдрийн арилжааг албан ёсоор нээв. Тэрбээр арга хэмжээний төгсгөлд Монголын хөрөнгийн биржийн "Хүндэт зочны дэвтэр"-т гарын үсгээ мөнхөлсөн юм.
     Ёслолын арга хэмжээний үеэр нэг талаас Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг cанхүүгийн тогтолцоонд сул байр суурьтай байсан хөрөнгийн зах зээлд өнөөдрөөс эхлэн Монгол Улсын иргэн бүр оролцон ашиг шимийг нь хүртэх боломж бүрдэж буйг онцлон, зах зээлийн шинэчилсэн тогтолцоонд олон улсын стандартын дагуу ажиллах Монголын хөрөнгийн бирж нь хоёр дахь давлагаа хэмээн тодотгож, иргэд, аж ахуйн нэгжүүд хөрөнгөө арвижуулах эдийн засгийн том талбар гэж харж байгаагаа хэлcэн бол нөгөө талаас Лондонгийн хөрөнгийн бирж группын Стратеги хариуцсан захирал Дэвид Лэстер бусад оронд хэдэн арван жилээр хөгжүүлэн жигдрүүлдэг энэхүү зах зээлийн дэд бүтцийн тогтолцоонд манай улсын хөрөнгийн зах зээл ердөө 18 сарын дотор бүрэн шилжсэн нь том амжилт хэмээн тус тус дүгнэж хөрөнгийн зах зээлийг шинэчлэн хөгжүүлэх ажлын үр дүнг үнэллээ.
     Тус арга хэмжээнд Монголын хөрөнгийн биржийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, хамт олноос гадна Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугар Уул, уурхайн дэд сайд Б.Эрдэнэбулган, Монголд суугаа Их Британийн Элчин Сайдын бие төлөөлөгч ноён Жулиан Пирс, Лондонгийн хөрөнгийн биржийн удирдах албан тушаалтнууд, “Милленниум Ай Ти” компанийн баг бүрэлдэхүүн, брокер, дилерийн компаниудын төлөөлөгчид болон бусад холбогдох албан тушаалтнууд байлцсан юм.  
 
 
 
 
 
 
 
 
 
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Мэдээллийн Алба