2018 оны 2 дугаар сарын 26-ны өдөр I, II, III ангиллын 26 хувьцаат компанийн 112,996 ширхэг хувьцаа арилжигдсанаас 14 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 7 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Евроазиа Капитал Холдинг" (MVO+15.00%) болон "Эрдэнэт Авто Зам" (EAZ+14.13%) компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Мерекс" (MRX-14.83%) болон "Булган Гурил Тэжээл" (GTJ-6.67%) компаниудын хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Энэ өдөр "TOP 20" индекс 20235.39 нэгж болж 0.06 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,450,934,638,387 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ