2018 оны 2 дугаар сарын 15-ны өдөр I, II, III ангиллын 25 хувьцаат компанийн 303,643 ширхэг хувьцаа арилжигдсанаас 15 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 6 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Ремикон" (RMC+11.08%) болон "Түшиг Уул" (TUS+6.61%) компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Материалимпекс" (MIE-10.10%) болон "Дархан Нэхий" (NEH-6.52%) компаниудын хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Энэ өдөр "MSE ALL" индекс 1,195.90 нэгж болж 0.20 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,580,001,632,862 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ