“Азиа пасифик пропертис” ХК (MSE:APP)-ийн үнэт цаасны үнэ ханш нь тогтмол өссөнтэй холбогдуулан Санхүүгийн зохицуулах хороо шалгалт хийж, улсын байцаагчийн 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 112 тоот албан шаардлагаар үнэт цаасны арилжааг түр зогсоож, холбогдох үүрэг даалгаврыг хүргүүлээд байсан.
Санхүүгийн зохицуулах хорооноос өгсөн үүрэг даалгавар биелэгдсэн гэж үзэн “Азиа пасифик пропертис” ХК-ийн үнэт цаасны арилжааг 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн сэргээхээр шийдвэрлэсэн байна.
Азиа Пасифик Пропертис ХК (MSE:APP)-ийн тухай:
Хаяг: Монгол Улс,14220 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 хороо, Олимпийн гудамж 16, Реженси Резиденс, 202 тоот, Азиа Пасифик Пропертис ХК
Утас: 77300660
Захирлын нэр: Одбаяр
И-мэйл: info@apip-properties.com
Вэб хуудас: www.apip-properties.com
Байгуулагдсан огноо: 0000-00-00
МХБ-д бүртгүүлсэн огноо: 1993-12-26
Хувьцааны төрөл: Энгийн
Нийт гаргасан хувьцаа: 352,770
Төрийн мэдэлд: 0
Нэрлэсэн үнэ: 100
Хаалтын ханш: 36,000 /2012.11.27/
Үйл ажиллагааны чиглэл:
Мал аж ахуй, Газар тариалан, Бизнесийн зөвлөгөө, ҮХХ-н зуучлал худалдаа
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Мэдээллийн Алба