• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

62666.94

( 2256.61 3.74% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 62666.94 2256.61
MSE A Индекс 24155.54 617.69
MSE B Индекс 15278.08 101.79

Мэдээ мэдээлэл

СҮХБААТАРЫН ТАЛБАЙД “1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЭХЭЛЛЭЭ

2026-09-03 15:50:26

Өдөрлөг маргааш буюу 2026 он 9 дүгээр сарын 4-ний өдөр үргэлжилнэ.

"МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНК" ХХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "DBM БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:20:10

Захиалгыг BOND системээр дамжуулан 2026.09.07 - 2026.09.09-ний өдрийг дуустал 10:00-13:00 цагийн хооронд хүлээн авна.

"СЭНДЛИ ББСБ" ХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "СЭНДЛИ БОНД 3.0" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:03:33

Захиалга авах хугацаа: 2026.09.08 - 2026.09.14 /ажлын  өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд/

Мэдээ мэдээлэл

"ЛЭНДМН ББСБ" ХХК НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛЛОО

2018-02-08 09:34:04

Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн хурлаар нээлттэй хувьцаат компани болон өөрчлөн зохион байгуулагдаж буй “Лэндмн ББСБ” ХХК-ийн нэг бүр нь 10 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 800 сая ширхэг хувьцааг бүртгэж, нийт хувьцааны 25 хувь буюу 200 сая ширхэг хувьцааг тус бүр 25 төгрөгөөр худалдахыг зөвшөөрөв.

Тус компани “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-аар дамжуулан олон нийтэд 12.5 хувь буюу 100 сая ширхэг, тодорхойлсон стратегийн хөрөнгө оруулагчдад 12.5 хувь буюу 100 сая ширхэг хувьцаа арилжаалж нийт 5.0 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр төлөвлөж буй бөгөөд үүнийг өөрийн үндсэн бүтээгдэхүүн болох хэрэглээний зээлийн санхүүжилтийн эх үүсвэрт зарцуулах юм. Энэхүү хувьцааны андеррайтингийн үйлчилгээг “Мирэ эссет секьюритис Монгол” ХХК, аудитын үйлчилгээг “Эрнст энд Янг Монголия Аудит” ХХК, хууль зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээг “Эм Ди Эс энд Хаанлекс” ХХН, хөрөнгийн үнэлгээний үйлчилгээг “Гэрэгэ эстимэйт” ХХК тус тус үзүүлж байна.

Нийт худалдаалах хувьцааны 80-аас дээш хувийг арилжаалсан тохиолдолд үнэт цаасыг анхдагч зах зээлд худалдах ажиллагаа амжилттай болсонд тооцох бөгөөд худалдагдаагүй үлдсэн хэсгийг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн байна.

Үнэт цаасны танилцуулгыг Энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ