• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49383.24

( 30.94 0.06% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49383.24 30.94
MSE A Индекс 17887.28 -0.95
MSE B Индекс 14655.14 -102.19

Мэдээ мэдээлэл

07-Р САРЫН 07-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-07 16:07:05

Энэ өдөр нийт 7,317,497,122 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ХААН БАНК” ХК-ИЙН "ЖЕНДЭР БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2025-07-07 12:06:15

Арилжааны системд нийт 30,000,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий 300,000 ширхэг өрийн хэрэгслийг худалдан авахаар нийт 50 хөрөнгө оруулагчийн 50 захиалга бүртгэгдсэн байна.

"ХААН БАНК" ХК-ИЙН "ЖЕНДЭР БОНД"-ЫН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ НЭЭХ ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-07-07 10:49:22

Ёслолын ажиллагаанд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дөлгөөн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц, Үнэт цаасны газрын дарга Б.Дөлгөөн, “Өлзий энд Ко ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Өлзийбаяр болон албаны бусад хүмүүс оролцсон...

Мэдээ мэдээлэл

МХБ-ИЙН ТУЗ-ӨӨС “АРИЛЖААНЫ ЖУРАМ”-Д НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖ, СЗХ-ГООР БАТЛАМЖЛУУЛАХААР ХҮРГҮҮЛЛЭЭ

2018-01-29 19:30:52

МХБ-ийн ТУЗ-ийн 2017 оны 2017/08 тоот тогтоолоор МХБ-ийн “Арилжааны журам”-д оруулсан нэмэлт, өөрчлөлтүүдийг баталж, СЗХ-гоор батламжлуулахаар хүргүүллээ. МХБ-ийн “Арилжааны журам”-д оруулсан онцлох өөрчлөлтүүдээс дурьдвал:

  • Үнэт цаасны арилжааны хаалтын ханшийг сүүлийн нэг цагийн дунджаар тогтооно

Үнэт цаасны хаалтын ханш нь тухайн үнэт цаасны дараа өдрийн арилжааны ханшийн дээд, доод хязгаарыг тогтоох суурь нь болдог чухал ач холбогдолтой билээ. Үнэт цаасны арилжааны хаалтын ханшийг тухайн арилжааны өдөр хийгдсэн бүх арилжааны тоо хэмжээгээр жигнэсэн дундаж ханшаар тооцоолж байсныг үнэт цаасны сүүлийн нэг цагийн арилжааны тоо хэмжээгээр жигнэсэн дундаж ханшаар тооцож, хаалтын ханшийг илүү бодитой тогтоох боломжтой болно.

  • Үнэт цаасны багцын арилжааны ханшийг дээд хязгааргүй болгоно.

Үнэт цаасны багцын арилжааны ханш нь зах зээлтэйгээ уялдсан ханш байх шаардлагатай тул багцын арилжаанд өмнөх өдрийн хаалтын ханшаас 15%-иас илүүгүй хэлбэлзэлтэй байх хязгаар тогтоосон билээ. Гэвч үнэт цаас нь идэвхтэй арилждаггүй зарим компаниудын хувьд үнэт цаас бодит үнэлгээнээс бага байх тохиолдол их гардаг тул үнэт цаасны багцын арилжаанд ханшийн дээд хязгаар тавихгүй.

  •  Үнэт цаасны захиалгын бусдад харагдах тоо ширхгийг тогтоох функцийг идэвхижүүлнэ

МХБ-ийн “Миллениум Ай Ти” арилжааны програмд арилжаанд оролцогч нь захиалгын бусдад харагдах тоо ширхгийг тогтоох боломжтой бөгөөд энэхүү функцийг идэвхижүүлснээр арилжаанд оролцогчид үнэт цаасны ханш, арилжааны идэвхид нөлөөлөхгүйгээр их хэмжээний үнэт цаас худалдах, худалдан авах боломжийг олгоно.

  • Захиалгын шинэ төрлүүдийг идэвхижүүлнэ  

“Арилжааны журам”-ын нэмэлт, өөрчлөлтөөр захиалгын шинэ төрлүүдийг нэвтрүүлнэ. Тухайлбал, “Бүхэлд нь даруй биелэгдэх эсвэл цуцлагдах захиалга”  /Fill or Kill/ нь шивэгдсэн даруйдаа бүрэн биелэх нөхцөлтэй ба биелээгүй тохиолдолд захиалгын сангаас цуцлагдана. “Минимумаас их дүнгээр биелэгдэх захиалга” /MinFill/ нь худалдах, худалдан авах хамгийн бага тоо хэмжээг зааж өгөх бөгөөд заасан хэмжээнээс бага хэмжээгээр биелэгдэхгүй байх нөхцөлтэй захиалга юм. Эдгээр шинэ боломжууд нь арилжаанд оролцогчийг үнэт цаасны захиалгаа илүү нарийн өгөгдөлтэй оруулах, арилжааны илүү таатай орчинд ажиллах боломжийг олгоно.

 МХБ-ийн “Арилжааны журам”-ын нэмэлт, өөрчлөлтүүдийг СЗХ-ноос батламжилснаар хүчин төгөлдөр мөрдөгдөнө.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ