• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49554.98

( 2.15 0% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49554.98 2.15
MSE A Индекс 18090.44 -18.67
MSE B Индекс 14726.57 103.85

Мэдээ мэдээлэл

“ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ӨДӨР” ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-24 15:32:48

Өдөрлөгт Санхүүгийн зохицуулах хороо, “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК, “Монголын үнэт цаасны клирингийн төв” ХХК, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, "Голомт капитал" ҮЦК" ХХК, "ТиДиБи секьюритис ҮЦК" ХХК, "Өлзий энд Ко  ҮЦК" ХХК, "Апекс капитал ҮЦК" ХХК, "Үнэт секьюритис ҮЦК" ХХК, "Новел инвестмент ҮЦК" ХХК, "Эс Жи Инвестменд энд Секьюритис ҮЦК" ХХК-иуд оролцож, 500 орчим иргэдэд хөрөнгө оруулагчдад үнэт цаасны зах зээлийн цогц мэдээлэл хүргэсэн юм.

05-Р САРЫН 23-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-05-23 15:18:29

Энэ өдөр нийт 5,795,112,519 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2025 ОНЫ 05 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДӨР ЯВАГДАНА

2025-05-22 16:08:55

Засгийн газрын хямдруулалттай, купонтой дотоод үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 10:00 цагт www.bond.mse.mn системээр дамжуулан зохион байгуулах ба хөрөнгө оруулагч та бүхэн анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаанд өөрийн харилцдаг үнэт цаасны компаниар дамжуулан оролцоно уу.

Мэдээ мэдээлэл

“ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ ӨДӨР”, АЙМАГ, СУМ, ДҮҮРГИЙН ИТХ-ЫН СОНГУУЛИЙН САНАЛ АВАХ ӨДРӨӨР АМРАХ ТУХАЙ

2012-11-09 16:44:30
2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Монгол Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар “Чингис хаан одон бий болгох тухай Улсын Их Хурлын 2002 оны 21 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн “Их эзэн Чингис хааны өдөр”-тэй байх, өдрийг жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд тэмдэглэж, бүх нийтийн амралтын өдөр байхаар баталсан.
Мөн Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийн санал авах өдөр хуулийн хугацаагаараа энэ сард болох тул Монголын хөрөнгийн бирж нь 2012 оны 11 дүгээр сарын 14, 21-ний өдрүүдэд тус тус амрах болсныг мэдэгдье.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Мэдээллийн Aлба