• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49830.2

( 507.17 1.03% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49830.2 507.17
MSE A Индекс 18175.37 175.29
MSE B Индекс 14442.92 40.46

Мэдээ мэдээлэл

"ЖЕНДЭР БОНД” ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ ЭХЛҮҮЛЛЭЭ

2025-07-09 10:14:56

"Хаан банк” ХК-ийн олон нийтэд санал болгон гаргасан "Жендэр бонд"-ын өрийн хэрэгслийн хоёрдогч зах зээлийн арилжааг KBMW-BD-07/07/28-C0087-16 үсгэн кодтойгоор эхлүүллээ. 

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН УДИРДЛАГА "ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГАН 2025"-Д ОРОЛЦЛОО

2025-07-08 17:01:00

Тэрээр гадаадын хөрөнгө оруулагчдад хандаж "Монгол Улсад газар, нар, сэргээгдэх эрчим, газрын доорх баялаг, газар дээрх оюун санааны потенциал байгаа" хэмээн онцоллоо

07-Р САРЫН 08-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-08 15:43:34

Энэ өдөр нийт 79,254,639,100 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

МОНГОЛЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ – ЦЭВЭР НҮҮРСНИЙ АЗИЙН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТ 2012

2012-11-01 13:56:25
“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК нь БНХАУ-ын INBC Global байгууллагатай хамтран “Монголын хөрөнгө оруулалтын чуулга уулзалт - Цэвэр нүүрсний Азийн дээд хэмжээний уулзалт 2012” арга хэмжээг БНХАУ-ын Шанхай хотод 2012 оны 12-р сарын 10-наас 12-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.
 
Энэхүү чуулга уулзалтад Монгол Улсад хөрөнгө оруулдаг болон хөрөнгө оруулахаар сонирхож буй олон улсын болон БНХАУ-ын томоохон хөрөнгө оруулагчид, бизнесийн болон санхүүгийн салбарынхан оролцох бөгөөд Монголын томоохон компаниуд, түүний дотор уул уурхай, дэд бүтэц, эрчим хүч, санхүүгийн үйлчилгээ, хөрөнгө оруулалтын салбарын компаниуд оролцох болно.

Уг чуулга уулзалтын үеэр, Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчны талаар хэлэлцүүлэг өрнүүлж, Монголын бизнесүүдэд хөрөнгө оруулалт хийхтэй холбоотой мэдээлэл авах, бусад компаниудын бизнестэй танилцаж, өөрийн бизнесийг бусдад танилцуулах, цэвэр нүүрсний сүүлийн үеийн технологи, ололт амжилт, шийдлүүдтэй /нүүрснээс хий гаргах, шингэрүүлсэн түлш, нүүрсийг газар доор хийжүүлэх гэх мэт/ танилцах боломжтой.

Энэхүү чуулга уулзалтад оролцсоноор гадаад, дотоодын төр засгийн өндөр албан тушаалтнууд, бизнесийн лидерүүд, зөвлөхүүд, мэргэжилтнүүд болон олон улсын хөрөнгө оруулагчидтай холбоо тогтоох, бизнесийн шинэ хамтрагчидтай болох боломжтой. 

Чуулга уулзалтын хөтөлбөрийг энд дарж үзнэ үү.

Чуулга уулзалтанд бүртгүүлэх, дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл, info@mse.mn хаягаар хандана уу. 

 
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Мэдээллийн Алба