• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

66517.4

( -356.14 -0.53% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 66517.4 -356.14
MSE A Индекс 26535.74 -196.44
MSE B Индекс 15359.93 98.77

Мэдээ мэдээлэл

10 ДУГААР САРЫН 7-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-10-07 15:26:20

Энэ өдөр нийт 12,134,878,818 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

МУИС-ИЙН БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН ОЮУТНУУД БИРЖИД ЗОЧИЛЛОО

2026-10-07 12:20:44

МОНХА-ны Ахлах мэргэжилтэн П.Нямдорж "Хөрөнгө оруулалт ба хөрөнгийн зах зээл" сэдвээр дэлгэрэнгүй мэдээлэл өгч, төгсгөлд нь нийт оюутнуудын мэдлэгийг сорих асуулт хариултын цахим тэмцээн (Online Quiz Competition) зохион байгуулсан юм.

10 ДУГААР САРЫН 6-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-10-06 15:13:20

Энэ өдөр нийт 632,219,777,353 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

"АТАР ӨРГӨӨ” ХК-ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ ТЕНДЕР САНАЛ ГАРГАЛАА

2018-01-15 09:41:22

"Улаанбаатар гурил" ХХК нь нэгдмэл сонирхолтой этгээдийн хамтаар "Атар өргөө" ХК-ийн хяналтын багцыг худалдан авсан тул "Компанийн тухай" хуулийн 57.1, "Үнэт цаасны зах зээлийн тухай" хуулийн 22 дахь заалт, СЗХ-ны "Хувьцаат компанийн хувьцааг худалдан авах санал гаргах, худалдан авах үйл ажиллагааны журам"-ын 3.1-д заасан үүргийн дагуу бусад хувьцаа эзэмшигч нарын өмчлөлд байгаа нийт 104,712 ширхэг хувьцааг нэг бүрийг нь 57,007 /сүүлийн 6-н сарын жигнэсэн дундаж ханш/ төгрөгөөр худалдан авах тендер санал гаргаж байна.

Санал болгож буй үнэ:                                         57,007 /тавин долоон мянган/ төгрөг

Худалдан авах тоо ширхэг:                                  104,712 ширхэг

Хувьцааг худалдан авах саналын эхлэх хугацаа:    2018 оны 1 сарын 15-ны өдөр

Хувьцааг худалдан авах саналын дуусах хугацаа:  2018 оны 2 сарын 15-ны өдөр

Хувьцааны худалдан авах төлбөрийн хугацаа:        2018 оны 2 сарын 15-ны өдөр

Хаяг: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3-р хороо Чингисийн өргөн чөлөө, Таван богд ХХК-ийн төв байр

Дэлгэрэнгүй мэдээллийг 345225 утсаар авна уу.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ