• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49323.03

( -60.21 -0.12% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49323.03 -60.21
MSE A Индекс 18000.08 112.8
MSE B Индекс 14402.46 -252.68

Мэдээ мэдээлэл

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН УДИРДЛАГА "ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГАН 2025"-Д ОРОЛЦЛОО

2025-07-08 17:01:00

Тэрээр гадаадын хөрөнгө оруулагчдад хандаж "Монгол Улсад газар, нар, сэргээгдэх эрчим, газрын доорх баялаг, газар дээрх оюун санааны потенциал байгаа" хэмээн онцоллоо

07-Р САРЫН 08-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-08 15:43:34

Энэ өдөр нийт 79,254,639,100 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

БИРЖИД БҮРТГЭЛТЭЙ 28 КОМПАНИ БАЙГАЛЬ ОРЧИН, НИЙГЭМ, ЗАСАГЛАЛ (БОНЗ), ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ТАЙЛАГНАЛАА ОЛОН НИЙТЭД МЭДЭЭЛСЭН БАЙНА

2025-07-08 14:46:48

БОНЗ, тогтвортой байдлын тайлан ирүүлсэн компаниудын дэлгэрэнгүй тайлантай энд дарж танилцана уу.

Мэдээ мэдээлэл

МЭДЭГДЭЛ

2012-09-25 14:01:59

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК, Төрийн өмчийн хороо болон Лондонгийн хөрөнгийн бирж группын хооронд байгуулсан стратегийн хамтын ажиллагааны “Ажлын мастер гэрээ”-ний хүрээнд хөрөнгийн зах зээлийн шинэчлэлийн ажлуудыг тодорхой үе шаттайгаар амжилттай хэрэгжүүлж байна.

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК 2012 оны 7 дугаар сарын 2-ны өдөр арилжаа, төлбөр тооцоо, хяналтын цогц шийдэл бүхий “Mиллениум Ай Ти” системийг амжилттай нэвтрүүлсэн билээ. Шинэ систем болон хууль, эрх зүйн актаар тавигдаж буй шаардлагуудыг бүрэн хангасан 44 брокер, диллерийн компани өнөөдөр хөрөнгийн зах зээлийн арилжаанд оролцож байгаа бөгөөд олон жилийн дунджаас харахад эдгээр брокер, дилерийн компаниуд зах зээлийн нийт арилжааны 95 гаруй хувийг бүрдүүлж байна.

Энэ оны эхний 9 сарын байдлаар нийт 142.4 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 81.3 тэрбум төгрөгөөр буюу 2.3 дахин их, харин 2011 оны жилийн эцсийн үзүүлэлттэй харьцуулахад 33.4 тэрбум төгрөгөөр буюу 1.3 дахин өссөн байна.

2012 оны эхний хагас жилийн байдлаар нийт 61 тэрбум төгрөгийн хувьцааны арилжаа хийж, өдрийн дундаж арилжааны хэмжээ 463 сая төгрөг байсан бол 2012 оны 7 дугаар сарын 2-ны өдрөөс буюу шинэ системийг ашиглалтанд оруулсан өдрөөс өнөөдрийг хүртэл 81.5 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хувьцааны арилжаа хийгдэж, өдрийн дундаж арилжааны хэмжээ 1.4 тэрбум төгрөгт хүртлээ өссөн үзүүлэлттэй байна.

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ СУДАЛГАА

 

 
“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК нь хөрөнгийн зах зээлийн эрчимтэй хөгжлийг дэмжих, дотоодын компаниуд хөрөнгийн зах зээлээс урт хугацаатай, харьцангуй бага хүүтэй санхүүжилт босгох ажиллагааг дэмжих зорилгоор анх удаа шинээр үнэт цаас гаргаж буй компаниудын бүртгэлийн хураамжийн хэмжээг 30 хувиар, харин нэмэлт үнэт цаас гаргаж буй тохиолдолд 50 хувиар хөнгөлөхөөр шийдвэрлээд байна.

Түүнчлэн, ногдол ашгаа хувьцаа хэлбэрээр тараах, ажилтнууддаа хувьцаа эзэмшүүлэх байдлаар нэмэлт үнэт цаас гаргаж буй компанийн нэмэлт гаргасан үнэт цаасны зах зээлийн үнэлгээ 50.0 /тавин/ сая төгрөгөөс доош бол элсэлтийн хураамжаас бүрэн чөлөөлөхөөр шийдвэрлээд байна.

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ТӨХК