• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49552.83

( 44.64 0.09% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49552.83 44.64
MSE A Индекс 18109.11 56.45
MSE B Индекс 14622.72 -49.6

Мэдээ мэдээлэл

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2025 ОНЫ 05 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДӨР ЯВАГДАНА

2025-05-22 16:08:55

Засгийн газрын хямдруулалттай, купонтой дотоод үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 10:00 цагт www.bond.mse.mn системээр дамжуулан зохион байгуулах ба хөрөнгө оруулагч та бүхэн анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаанд өөрийн харилцдаг үнэт цаасны компаниар дамжуулан оролцоно уу.

05-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-05-22 15:15:43

Энэ өдөр нийт 7,094,602,526 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ 5 ДУГААР САРЫН СУРГАЛТ ӨНДӨРЛӨЛӨӨ

2025-05-21 18:39:14

Энэ удаагийн танхимын сургалтад 20 гаруй суралцагч хамрагдан, сертификатаа гардан авсан.

Мэдээ мэдээлэл

ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2017-09-19 14:55:08

2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр нийт 260.5 сая төгрөгийн үнийн дүн бүхий үнэт цаас арилжаалагдлаа. 

Хувьцааны арилжааны хувьд I, II, III ангиллын 28 хувьцаат компанийн 399,337 ширхэг хувьцаа арилжигдсанаас 12 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 11 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “УБ-БҮК" компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 9.09 хувиар өссөн бол "Гермес центр” компанийн ханш хамгийн өндөр буюу 10.13 хувиар уналаа.

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,370 ширхэг үнэт цаас 133,770,340 төгрөгөөр арилжаалагдсан байна.

Энэ өдөр "MSE ALL" индекс 2015 оны 2-р сарын 11-ний өдрөөс албан ёсоор мөрдөгдөж эхэлснээс хойш түүхэн дээд хэмжээндээ хүрч, 1070.24 нэгж болж өмнөх өдрөөс 1.91 хувь өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,090,131,555,878 төгрөгт хүрлээ.  

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.      
                              
                                                                          МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ