• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49323.03

( -60.21 -0.12% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49323.03 -60.21
MSE A Индекс 18000.08 112.8
MSE B Индекс 14402.46 -252.68

Мэдээ мэдээлэл

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН УДИРДЛАГА "ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГАН 2025"-Д ОРОЛЦЛОО

2025-07-08 17:01:00

Тэрээр гадаадын хөрөнгө оруулагчдад хандаж "Монгол Улсад газар, нар, сэргээгдэх эрчим, газрын доорх баялаг, газар дээрх оюун санааны потенциал байгаа" хэмээн онцоллоо

07-Р САРЫН 08-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-08 15:43:34

Энэ өдөр нийт 79,254,639,100 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

БИРЖИД БҮРТГЭЛТЭЙ 28 КОМПАНИ БАЙГАЛЬ ОРЧИН, НИЙГЭМ, ЗАСАГЛАЛ (БОНЗ), ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ТАЙЛАГНАЛАА ОЛОН НИЙТЭД МЭДЭЭЛСЭН БАЙНА

2025-07-08 14:46:48

БОНЗ, тогтвортой байдлын тайлан ирүүлсэн компаниудын дэлгэрэнгүй тайлантай энд дарж танилцана уу.

Мэдээ мэдээлэл

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ ДЭХ ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА ХЭВИЙН ЯВАГДАЖ БАЙНА

2012-09-04 11:19:34
Үнэт цаасны худалдан авах ажиллагааны хүндрэл, чирэгдлийг арилгах, үргүй зардлыг багасгах, томоохон хөрөнгө оруулагчдыг татаж зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор арилжаа, төлбөр тооцоо, хяналтын “Миллениум Ай Ти” буюу дараа төлбөрт шинэ цогц системийг Монголын хөрөнгийн зах зээлд 2012.07.02-ны өдрөөс эхлэн нэвтрүүлж ашиглаж байгаа билээ.
Өнгөрсөн хугацаанд шинэ систем нэвтрүүлсэнтэй холбогдуулан олон давуу талууд харилцагчид болон арилжаанд оролцогч, зуучлагч компаниудад бий болж байна. Жишээ нь, БДК-ийн нэг цэгийн үйлчилгээгээр дамжуулан арилжаанд оролцох үнэт цаасны данснаас гадна өөрийн нэр дээр арилжаа санхүүжүүлэх төлбөр тооцооны данстай болох, тухайн дансанд бодогдох хүүгийн орлогыг бүрэн хүргэх, түүнчлэн банкны харилцах дансны даатгалд хамрагдах боломж үүсч байгаа болно.  
Шинэ систем нэвтрүүлснээс хойш арилжаанд оролцогчдын тоо тогтмол нэмэгдэж арилжааны үнийн дүн, идэвхи өссөн үзүүлэлттэй байна. Тухайлбал арилжаанд оролцох эрхтэй БДК-ийн тоо 36-д хүрч шинэ систем нэвтэрснээс хойш 2012.09.04-ний өдрийг хүртэлх хугацаанд нийтдээ 51,5 тэрбум төгрөгний арилжаа хийгдсэн бөгөөд зөвхөн өнгөрөгч долоо хоногт л гэхэд 33,0 тэрбум төгрөгний арилжаа явагдсан байна. Дээрх бүх тоон үзүүлэлтүүд, арилжаанд оролцогчдын сэтгэл ханамж зэргээс харахад зах зээлийн шинэчлэлийн ажил амжилттай эхэлж, шинэ системийн үйл ажиллагаа ямар нэгэн саад бэрхшээлгүйгээр үргэлжилж байна гэж зах зээлийн шинжээчид дүгнэж байна.