• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49379.33

( -287.02 -0.58% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49379.33 -287.02
MSE A Индекс 19122.38 12.74
MSE B Индекс 14910.35 -37.69

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 19-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-19 16:03:56

Энэ өдөр нийт 3,994,024,658 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

11-Р САРЫН 18-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-18 17:24:44

Энэ өдөр нийт 77,487,862,908 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

"Э-ТРАНС ЛОЖИСТИКС" ХК-ИЙН ХУВЬЦААГ ЭРГҮҮЛЭН ХУДАЛДАН АВАХЫГ ШААРДАХ ЭРХИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ

2024-11-18 15:05:27

Тус компани өөрийн нэгж хувьцааг 118.08 төгрөгөөр худалдан авах санал гаргалаа.

Мэдээ мэдээлэл

“СҮҮ БОНД”-ЫН ЗАХИАЛГЫН НЭЭЛТ, ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ БОЛЛОО

2017-06-28 10:34:32

        “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн 1-р ангилалд бүртгэлтэй үнэт цаас гаргагч компани болох Монгол Улсын хүнсний ууган үйлдвэр “Сүү” ХК-ийн хувьцаагаар баталгаажсан 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, нэг жилийн хугацаатай, жилийн 17.5 хувийн хүүтэй нийт 6 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий өрийн хэрэгсэл “Сүү Бонд” Монголын хөрөнгийн биржээр 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр олон нийтэд нээлттэйгээр арилжаалагдана.

          Үүнтэй холбогдуулан оролцогч талууд гэрээнд гарын үсэг зурсны зэрэгцээ Санхүүгийн зохицуулах хорооны дарга C.Даваасүрэн болон “Сүү” ХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Ганбаатар, гүйцэтгэх захирал Б.Гантулга нар “Сүү Бонд”-ын анхдагч зах зээлийн захиалгын нээлтийн ёслолын үйл ажиллагаанд оролцож, Монголын хөрөнгийн биржийн 5503 дахь арилжааг эхлүүлэх хүндэтгэлийн цанг цохилоо.

            Монголын хөрөнгийн зах зээл дээр дотоодын компаниуд 2001 оноос эхлэн өрийн хэрэгсэл гарган хөрөнгө татаж эхэлсэн ба өнгөрсөн хугацаанд дотоодын 12 компани давхардсан тоогоор 14 удаа өрийн хэрэгсэл гарган хөрөнгийн захаас нийт 18.6 тэрбум төгрөгийг татаж байв. Хамгийн анхны компанийн өрийн хэрэгслийг “Барилга корпораци” /MSE:BRC/ хувьцаат компани гаргаж, тухайн үед зах зээл дээрээс 5.3 тэрбум төгрөгийг босгож байсан бол хамгийн сүүлд 2015 онд “Эрчим инженеринг” ХХК 500 сая төгрөгийг олон нийтээс амжилттай татан төвлөрүүлж байжээ.

          “Сүү Бонд” нь 2011 оноос хойших Монголын хөрөнгийн биржээр нээлттэй гарч буй хамгийн өндөр үнийн дүнтэй бонд болж байгаа бөгөөд бондын захиалга бүрэн биелэгдэж, 6.0 тэрбум төгрөгийг анхдагч зах зээлийн арилжаагаар амжилттай татан төвлөрүүлбэл “Сүү” ХК-ийн энэхүү өрийн хэрэгсэл нь Монголын хөрөнгийн зах зээл дээрх өрийн хэрэгслийн хөрөнгө оруулалтын түүхэн дээд амжилтыг давах юм. Энэ нь дотоодын хөрөнгийн зах зээлд эерэг дохио болж Монголын хөрөнгө оруулалтын орчин сайжирч байгааг харуулж байна.

            ”Сүү Бонд”-ын үндсэн андеррайтераар “Голомт Капитал ҮЦК” ХХК, туслах андеррайтераар “Тэнгэр Капитал ҮЦК” ХХК, “Ард Капитал Групп ҮЦК” ХХК нар ажиллаж байгаа бөгөөд үнэт цаасны захиалгыг 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 12 цаг хүртэл авч анхдагч зах зээлийн арилжааг эхлүүлэх юм. 

                    

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

     

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ