• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49628.79

( -108.35 -0.22% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49628.79 -108.35
MSE A Индекс 18052.66 -96.47
MSE B Индекс 14672.32 20.48

Мэдээ мэдээлэл

САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН БОЛОН “МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК-ИЙН УДИРДЛАГУУД УУБ-НИЙ ХУДАЛДАН АВАГЧДЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА

2025-05-20 17:36:43

Оролцогчдын зүгээс нүүрсний үнийн уналт, тодорхойгүй байдлын улмаас худалдан авагчдад үүссэн хүндрэлийн талаар танилцуулсан бол талууд биржийн арилжааг идэвхижүүлэх боломжийн талаар харилцан санал солилцсон юм.

05-Р САРЫН 20-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-05-20 15:23:38

Энэ өдөр нийт 2,172,166,782 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

“ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ӨДӨР” ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛНА

2025-05-20 10:13:30

Тус өдөрлөг 2025 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 09:30-15:00 цагийн хооронд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн байрны 1 давхар, “MSE Hall”-д зохион байгуулагдах ба харилцагч байгууллагууд, иргэд, хөрөнгө оруулагч та бүгдийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Мэдээ мэдээлэл

ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2017-06-19 16:05:02

2017 оны 6 дугаар сарын 19-ны өдөр “I”, “II", “III" ангилалд бүртгэлтэй 16 хувьцаат компанийн 17,249 ширхэг хувьцаа арилжигдсанаас 10 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 4 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан  бол 2 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Говь"  компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 8.51%-иар өссөн бол "Авто импекс” компанийн ханш хамгийн өндөр буюу 13.82% хувиар уналаа.

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 27,163 ширхэг үнэт цаас  2,707,877,300 төгрөгөөр арилжаалагдсан байна.

Засгийн газрын үнэт цаасны багцын арилжаагаар 2682 ширхэг үнэт цаас 263,586,960 төгрөгөөр арилжаалагдсан байна.

Энэ өдөр "MSE ALL" индекс 832.31 нэгж болж 1.67%-иар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1,453,494,429,870 төгрөг боллоо.  

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.      
                              
                                                                           МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ