• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49397.34

( 74.31 0.15% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49397.34 74.31
MSE A Индекс 18044.52 44.44
MSE B Индекс 14469 66.54

Мэдээ мэдээлэл

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК БАЯРЫН ХУРАЛ ХИЙЖ, АЖИЛТНУУДАА ШАГНАЖ УРАМШУУЛЛАА

2025-07-09 12:14:48

Монголын хөрөнгийн биржийн хамт олон өнөөдөр (2025.07.09) Төрт ёсны уламжлал, үндэсний их наадмыг угтсан баярын хурлаа хийлээ.

"ЖЕНДЭР БОНД” ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ ЭХЛҮҮЛЛЭЭ

2025-07-09 10:14:56

"Хаан банк” ХК-ийн олон нийтэд санал болгон гаргасан "Жендэр бонд"-ын өрийн хэрэгслийн хоёрдогч зах зээлийн арилжааг KBMW-BD-07/07/28-C0087-16 үсгэн кодтойгоор эхлүүллээ. 

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО МХБ-ИЙН "ХАДГАЛАМЖИЙН СЕРТИФИКАТЫГ БҮРТГЭХ ЖУРАМ"-ЫГ БАТЛАМЖИЛЛАА

2025-07-08 20:56:44

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр банкнаас гаргасан хадгаламжийн сертификатыг үнэт цаасны зах зээлд арилжаалах эрх зүйн орчин бүрдсэн.

Мэдээ мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЛОНДОНГИЙН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН АРИЛЖААГ НЭЭВ

2012-08-01 17:52:05

           Монголын Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Лондонгийн хөрөнгийн биржийн Арилжаа нээх ёслолд оролцож тус биржийн 2012 оны 7 сарын 30-ны өдрийн арилжааг нээв. 
           
            Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Элчин сайдын яам болон Монгол Британийн худалдааны танхимтай хамтран зохион байгуулж буй “Монгол-Британийн Бизнесийн чуулга уулзалт-2012”-г албан ёсоор нээснийг тэмдэглэн энэхүү Арилжаа нээх ёслолыг зохион байгуулжээ. Уг чуулга уулзалтад хоёр орны улс төрчид, Их Британийн хөрөнгө оруулагчид, зөвлөхүүд болон Монголын бизнес эрхлэгчид оролцож байгаа юм.
            Кентийн Хунтайж Майкл, Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж болон Лондонгийн хөрөнгийн бирж группын гүйцэтгэх захирал Завиэр Ролэ нар энэхүү чуулга уулзалтад оролцож үг хэлсэн байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж: “Лондон Олимп 2012-н нээлтийн дараах Лондонгийн хөрөнгийн биржийн анхны арилжааг нээсэндээ миний бие баяртай байна. Хөрөнгийн бирж нь орчин үеийн олон улсын эдийн засгийн харилцаанд нэн чухал үүрэгтэй юм. Лондонгийн хөрөнгийн бирж нь дэлхийн хөрөнгийн зах зээлийг хөдөлгөхөд тэргүүлэх үүрэг рольтой байгааг тэмдэглэн хэлмээр байна” гэжээ.
          
           Лондонгийн хөрөнгийн бирж группын гүйцэтгэх захирал Завиэр Ролэ: “Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийг Лондонгийн хөрөнгийн биржийн арилжааг нээлгэхээр хүлээн авч уулзаж байгаадаа баяртай байна. Энэхүү ёслол нь манай улс орон Монгол Улстай маш ойр харилцаатай гэдгийг илэрхийлж байгаа бөгөөд Монголын хөрөнгийн биржтэй байгуулсан түншлэл маань амжилттай байгааг харуулж байгаа юм.

          “Монгол-Британийн Бизнесийн чуулга уулзалт-2012” гэх мэт энэ төрлийн арга хэмжээнүүд нь Лондонд Монгол Улсын тэр их нөөц бололцоог нээн илрүүлэхэд нь тусалж хамтран ажиллах сонирхол байгааг харуулж байна. Бид Монгол дахь түншүүдтэйгээ цаашид нягт хамтран ажиллахыг хүсч байна” гэжээ.

           2012 оны эхний улирлын байлаар, Монгол Улсын ДНБ-ний бодит өсөлт өнгөрөгч онд 17 гаруй хувь байсан ба ирэх жил 19 хувь болж өсч дэлхийн хамгийн хурдан өсч буй эдийн засагт тооцогдох урьдчилсан таамаглал байна.

Эх сурвалж:  http://www.londonstockexchangegroup.com/newsroom/2012pressreleases/mongoliamarketopen.htm