• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67134.83

( -191.79 -0.28% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67134.83 -191.79
MSE A Индекс 26700.39 -42.19
MSE B Индекс 15398.81 -29.43

Мэдээ мэдээлэл

10 ДУГААР САРЫН 7-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-10-07 15:26:20

Энэ өдөр нийт 12,134,878,818 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

МУИС-ИЙН БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН ОЮУТНУУД БИРЖИД ЗОЧИЛЛОО

2026-10-07 12:20:44

МОНХА-ны Ахлах мэргэжилтэн П.Нямдорж "Хөрөнгө оруулалт ба хөрөнгийн зах зээл" сэдвээр дэлгэрэнгүй мэдээлэл өгч, төгсгөлд нь нийт оюутнуудын мэдлэгийг сорих асуулт хариултын цахим тэмцээн (Online Quiz Competition) зохион байгуулсан юм.

10 ДУГААР САРЫН 6-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-10-06 15:13:20

Энэ өдөр нийт 632,219,777,353 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

АЖЛЫН БАЙРНЫ ЗАРЛАЛ

2017-02-15 16:46:36

 “Монголын хөрөнгийн бирж” төрийн өмчийн хувьцаат компанийн  Захиргааны албанд Хүний нөөцийн мэргэжилтэн сонгон шалгаруулж ажилд авна.   

Гүйцэтгэх чиг үүрэг:

ХҮНИЙ НӨӨЦИЙН МЭРГЭЖИЛТЭН нь байгууллагын хүний нөөцийн бодлогыг тодорхойлох, хөдөлмөрийн харилцааны чиглэлийн дотоод журам, дүрэм, холбогдох гэрээ контракт, бичиг баримтыг боловсруулах, хүний нөөцийн функцуудыг хэрэгжүүлэх, хөдөлмөрийн харилцааг зохицуулах ажлыг хариуцаж ажиллана.

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Хүний нөөцийн чиглэлээр мэргэшсэн Бизнесийн удирдлага; Хуульч мэргэжлээр бакалавр, түүнээс дээш зэрэгтэй;
  • 3 ба түүнээс доошгүй жил ажилласан ажлын туршлагатай;
  • Албан хэрэг хөтлөлт болон эрх зүйн бичиг баримт боловсруулах ур чадвар, туршлагатай;
  • Гадаад хэлний зохих мэдлэгтэй;
  • Харилцааны өндөр ур чадвартай;

Бүрдүүлэх баримт бичиг:

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл
  • Биржийн ажилтны анкет
  • Цээж зураг 4 хувь /3х4 хэмжээтэй/
  • Боловсролын диплом, хавсралтын хамт /нотариатаар баталгаажуулсан хуулбар/
  • Гурван үеийн намтар
  • Иргэний үнэмлэх /хуулбар/
  • Оршин суугаа газрын тодорхойлолт

Та манай байгууллагад ажиллах сонирхолтой бол холбогдох бичиг баримтаа Монголын хөрөнгийн биржийн байранд өөрийн биеэр компанийн Захиргааны албаны ахлах мэргэжилтэнд авчирч өгнө үү.

Өргөдлийг 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 10:30 цаг хүртэл хүлээн авах ба эхний шатны шалгаруулалтанд тэнцсэн өргөдөл гаргагчтай холбоо барина. Бичиг баримтыг буцаан олгохгүй.

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатарын талбай 3, Монголын хөрөнгийн бирж

Утас: 976-11-313315 /5212/