• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49473.98

( 150.95 0.31% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49473.98 150.95
MSE A Индекс 18044.52 44.44
MSE B Индекс 14469 66.54

Мэдээ мэдээлэл

"СМАРТ ДИЙЛ" ХК "АРБАЯНХАНГАЙ" ХК-ИЙН ХУВЬЦАА ХУДАЛДАН АВАХ ТЕНДЕР САНАЛ ЗАРЛАЛАА

2025-07-09 18:01:53

Тус компани СЗХ-ны 2019 оны 38 дугаар тогтоолоор батлагдсан “Хувьцаат компанийн хувьцааг худалдан авах санал гаргах, хувьцааг худалдан авах үйл ажиллагааны журам"-ын 2.1-т тус тус заасны дагуу "Арбаянхангай" ХК-ийн хувьцааг худалдан авах дараах саналыг сайн дурын үндсэн дээр гаргаж байна.

07-Р САРЫН 09-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-09 17:14:28

Энэ өдөр нийт 44,576,448,578 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

АЖИЛД УРЬЖ БАЙНА

2017-01-24 09:58:17

АЖИЛД УРЬЖ БАЙНА

ЕРӨНХИЙ НЯГТЛАН БОДОГЧ

Ажлын байрны зорилго: Монгол Улсын “Нягтлан бодох бүртгэлийн тухай” хууль болон холбогдох хуулиудыг хэрэгжүүлж, санхүүгийн мэдээллийн найдвартай ажиллагааг бүрдүүлэх, шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг хангах, санхүүгийн тайлан тэнцлийг тогтоосон хугацаанд, олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандартыг мөрдөж боловсруулах, тайлагнах.

АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА

  1. Боловсрол: Нягтлан бодох бүртгэлээр баклавр болон түүнээс дээш зэрэгтэй, Мэргэшсэн нягтлан бодогчийн зэрэгтэй
  2. Туршлага: Мэргэжлээрээ 5-аас дээш жил ажилласан, Ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан туршлагатай, тодорхой бүлэг, хэсэг, нэгжийг удирдан зохион байгуулж ,  хүмүүстэй ажиллаж байсан
  3. Ур чадвар:
  • Удирдан зохион байгуулах
  • Шийдвэр гаргах чадвартай
  • Бичгийн болон ярианы англи хэл эзэмшсэн
  • Харилцааны ур чадвар сайтай
  • Бичих, ярих, бичиг баримт боловсруулах чадвартай,
  • Анализ хийх, үнэлэлт дүгнэлт өгөх чадвартай,
  • НББ-ийн программууд дээр ажиллах чадвартай,
  • Microsoft Office- ийн программууд дээр ажиллах чадвартай
  • Үнэнч шударга

4. Тусгай шаардлага: Байгууллагын нууц хадгалах, ачаалалтай ажиллах

5. Бүрдүүлэх материал:

  • Анкет /MSE.MN  цахим хуудаснаас татаж авах/
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл
  • 2 хувь цээж зураг
  • Гурван үеийн намтар
  • Боловсрол, мэргэжлийн дипломын хуулбар
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Ажил байдлын тодорхойлолт
  • НД, ЭМД-ын дэвтэрийн хуулбар
  • Оршин суугаа газрын тодорхойлолт

Шалгаруулалтанд оролцохыг хүсэгчид дээрх материалыг бүрдүүлэн 2017.01.27-ны дотор МХБ ТӨХК-ийн Захиргааны албанд авч ирж өгөх болон Namuun.b@mse.mn хаягаар ирүүлнэ үү.

Холбоо барих: 11-323715/2114/ хүний нөөцийн мэргэжилтэн


ЗАХИРГАА, АЖ АХУЙН АЛБА