2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 25 хувьцаат компанийн 27,186 ширхэг хувьцаа арилжигдаж нийт 13,272,808.00 төгрөгийн гүйлгээ хийгдсэнээс 7 хувьцаат компанийн хувьцаа өсч, 10 хувьцаат компанийн хувьцаа буурсан бол 8 хувьцаат компанийн хувьцаа тогтвортой байлаа. Үүнээс “Их барилга” компани хамгийн өндөр буюу 5.19-иар өссөн бол “Адуун чулуун” 2.51%, “Монголын цахилгаан холбоо” 1.02%-иар тус тус өслөө.
Энэ өдөр "MSE ALL" индекс 844.99 нэгж болж 0.36%-иар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1,436,647,096,059.00 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ