• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

44943.25

( 272.51 0.61% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 44943.25 272.51
MSE A Индекс 17332.87 107.62
MSE B Индекс 13577.23 53.4

Мэдээ мэдээлэл

7-Р САРЫН 05-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-07-05 16:02:50

Энэ өдөр нийт 124,706,250,078  төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

7-Р САРЫН 04-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-07-04 15:30:21

Энэ өдөр нийт 17,248,234,463  төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

7-Р САРЫН 03-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-07-03 14:02:04

Энэ өдөр нийт 18,578,950,445 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

АРИЛЖААНД ОРОЛЦОХ ЭРХТЭЙ КОМПАНИУДЫН ТОО НЭМЭГДЛЭЭ.

2012-07-04 20:21:47

Үнэт цаасны арилжаа, төлбөр тооцоо, хяналтын “Миллениум Ай Ти” системийг нэвтрүүлж, шинэ горимд шилжих, үүнтэй холбогдуулан төлбөрийн гүйцэтгэлийг баталгаажуулах үүднээс Монголын хөрөнгийн биржийн гишүүн брокер, дилерийн компаниуд Төлбөрийн баталгааны санд тодорхой хэмжээний хөрөнгө байршуулах, төлбөр тооцоо гүйцэтгэх банкинд арилжааны 30 хувьтай тэнцэх хэмжээний барьцаа хөрөнгө байршуулах тухай Санхүүгийн зохицуулах хороо болон МХБ-ийн ТУЗ-өөс гаргасан холбогдох тогтоол, шийдвэрүүд (СЗХ-ны 118 тоот тогтоол, СЗХ-ны 2/16561/19911/2246 тоот албан бичгүүдээр өгсөн чиг үүрэг, МХБ-ийн ТУЗ-ийн 10 тоот тогтоол)-ийн хэрэгжилтийг хангаж, шинэ системийн арилжааг жигдрүүлэх, хэвийн хэмжээнд хүргэх талаар бид бүхэн шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна. 
 
Шинэ систем дээр явагдсан үнэт цаасны 3 дахь өдрийн арилжаанд шинэчилсэн дүрэм, журмаар тавигдаж буй шаардлагыг хангасан “Би Ди Сек” ХК, “Фронтиер” ХХК, “Тэнгэр капитал” ХХК, “Ти Ди Би Капитал” ХХК, “Голомт секюритиз” ХХК зэрэг 5 компани оролцож, харилцагчийнхаа захиалгыг цаг алдалгүйгээр биелүүлэх үүргээ гүйцэтгэж байгааг мэдэгдэхэд таатай байна. 
 
Түүнчлэн, тавигдаж буй шаардлагыг хангасан компаниудын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа бөгөөд Төлбөрийн баталгааны санд хөрөнгө байршуулсан компанийн тоо 36, МХБ-тэй хамтран ажиллах гэрээ шинэчлэн байгуулсан компанийн тоо 41-д хүрч, “Дэлгэрхангай секюритиз” ХХК, “Рескап секьюритис” ХХК, “Грандлайн” ХХК болон МХБ-д шинээр гишүүнээр элсэж байгаа “Прогресс партнерс” ХХК зэрэг компаниуд тавигдаж буй шаардлагуудыг бүрэн хангаснаар 2012 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн байдлаар шинэ системийн арилжаанд оролцох эрхтэй компанийн тоо 9-д хүрээд байна.