2016 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн үнэт цаасны арилжаагаар “I” “II” болон “III” ангилалд бүртгэлтэй 19 хувьцаат компанийн нийт 23,662 ширхэг хувьцаа арилжигдаж нийт 19,080,519.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.
Энэ өдөр MSE ALL индекс 771.53 нэгж болж 0.37%-иар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1,314,523,919,624.00 төгрөг боллоо.
Арилжаатай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ