• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49025.79

( -464.53 -0.94% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49025.79 -464.53
MSE A Индекс 18992.91 -145.03
MSE B Индекс 14952.13 69.81

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-22 17:03:31

Энэ өдөр нийт 91,633,014,641 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

"МОНГОЛ ХУВЬЦАА ҮЦК" ХХК-ИЙН ГИШҮҮНЧЛЭЛИЙН ЭРХИЙГ СЭРГЭЭЛЭЭ

2024-11-22 16:03:33

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ний өдрийн 52 тоот тогтоолоор "Монгол хувьцаа ҮЦК" ХХК-ийн гишүүнчлэлийн эрхийг сэргээлээ.

11-Р САРЫН 21-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-21 16:02:50

Энэ өдөр нийт 10,966,664,187 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

Мэдээ мэдээлэл

БАРЬЦАА ХӨРӨНГӨ

2012-06-29 18:33:52

 

БАРЬЦАА ХӨРӨНГӨ

 

Барьцаа хөрөнгийн хэмжээг брокерийн дундаж арилжааны дүнгээс хамааруулан тогтоох ба доод хэмжээ нь 10 сая төгрөг байна. Барьцаа хөрөнгийг брокер өөрөө бүрдүүлж, өөрийн төлбөр тооцоо гүйцэтгэгч банкинд тусгай дансанд байршуулах ёстой. Тухайн данс нь брокерийн нэр дээр байрших боловч дансны зарлагын гүйлгээг ҮЦТТТХТ-ийн зөвшөөрлөөр гүйцэтгэнэ.

 

Барьцаа хөрөнгийн хэмжээнээс хамааруулан брокерт арилжааны хязгаар тогтоох бөгөөд арилжааны хязгаар нь брокерийн байршуулсан барьцаа хөрөнгийг 3 дахин нэмэгдүүлсэн хэмжээтэй тэнцүү байна. Өөрөөр хэлбэл, 10 сая төгрөгийн барьцаа хөрөнгө байршуулсан брокер нь 30 сая төгрөг хүртэл худалдан авалт хийж болно. Худалдан авах арилжаа хийх тутамд түүний төлбөрийн дүн, худалдан авсан хувьцааны ханшийн хэлбэлзлийн хэмжээгээр брокерийн арилжааны хязгаар буурна. Худалдан авах хэлцлийн нийт үнийн дүн нь арилжааны хязгаараас давсан тохиолдолд брокер нь барьцаа хөрөнгөө тухайн өдөртөө багтаан нэмэгдүүлэх шаардлагатай болно. Барьцаа хөрөнгийг шаардлагатай хэмжээнд нэмж байршуулаагүй тохиолдолд журмыг зөрчсөнд тооцно.

 

Брокер нь барьцаа хөрөнгийг өөрийн хөрөнгөөрөө нэмэгдүүлнэ. Нэг тэрбумаас дээш төгрөгийн онцгой, их дүнтэй арилжаа хийсэн тохиолдолд харилцагч, брокер харилцан тохирсны дагуу төлбөрийн 30%-ийг харилцагч брокерийн барьцаа хөрөнгийн дансанд шууд шилжүүлж болох бөгөөд ийнхүү байршуулсан барьцаа хөрөнгийг Т+3 өдөр уг арилжааны төлбөр тооцоо гүйцэтгэхэд ашиглана. Онцгой, их дүнтэй арилжааны хязгаарын 30% нь арилжааны дараах өдрийн /Т+1/ өглөө гэхэд барьцаа хөрөнгийн дансанд нэмж байршсан байх шаардлагатай.

 

Арилжааны төлбөр тооцоог хэрхэн гүйцэтгэх талаар брокер, харилцагч хоорондоо хэрхэн тохиролцсоноос үл хамааран, төлбөр тооцоо гүйцэтгэх өдөр төлбөр гүйцэтгэх цэвэр дүнгээр брокерийн данснаас хасалт хийгдэнэ.

 

Брокер эсвэл харилцагч нь их дүнтэй хэлцлийн төлбөрийг брокерийн барьцаа хөрөнгийн дансанд шууд байршуулсан тохиолдолд төлбөр гүйцэтгэх дүнгээр данснаас хасалт хийхэд брокерийн данс хасах үлдэгдэлтэй болж болно. Төлбөрийн дансны хасах үлдэгдлийг хаах төлбөр нь барьцаа хөрөнгийн дансанд байгаа учраас төлбөр тооцоо гүйцэтгэгч банкны хувьд үүнтэй холбоотой асуудал үүсэхгүй - өөрөөр хэлбэл дансны хасах үлдэгдэл нь тухайн өдөртөө хэдхэн цагийн дотор хаагдана гэсэн үг юм. Төлбөр тооцоо гүйцэтгэгдсэний дараа ҮЦТТТХТ-өөс их дүнтэй хэлцэлд зориулан нэмж байршуулсан барьцаа хөрөнгийг брокерийн төлбөр тооцооны данс руу шилжүүлэх зөвшөөрлийг төлбөр тооцоо гүйцэтгэгч банкинд өгснөөр дансны хасах үлдэгдлийг хаах боломжтой юм.

 

Зах зээл шинэчлэгдэж, тогтворжсоны дараа 30% гэсэн хувь хэмжээг брокер бүрээр өөр өөрөөр тогтоох боломжтой.