Монголын хөрөнгийн биржийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн үнэт цаасны арилжаагаар "I" "II" болон "III" ангилалд бүртгэлтэй нийт 15 хувьцаат компанийн 14,446 ширхэг хувьцаа, ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаагаар 12 долоо хоногийн хугацаатай 50,000 ширхэг, 28 долоо хоногийн хугацаатай, 16.897%-ийн хүүтэй 50,000 ширхэг ЗГҮЦ арилжигдаж, нийт 10,009,910,013.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.
Энэ өдөр MSE ALL индекс 816.22 нэгж болж 0.27%-иар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1,396,539,154,328.00 төгрөг боллоо.
Арилжаатай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ