• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

44668.9

( 262.05 0.59% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 44668.9 262.05
MSE A Индекс 17225.25 66.52
MSE B Индекс 13523.83 124.73

Мэдээ мэдээлэл

7-Р САРЫН 03-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-07-03 14:02:04

Энэ өдөр нийт 18,578,950,445 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

БҮРТГЭЛЭЭС ХАСАГДАХ НӨХЦӨЛ ҮҮССЭН НЭР БҮХИЙ ХУВЬЦААТ КОМПАНИУДЫН АНХААРАЛД

2024-07-03 09:44:00

“Монголын хөрөнгийн бирж”-ийн Үнэт цаасны бүртгэлээс хасагдах нөхцөл үүссэн дараах нэр бүхий 36 компанид холбогдох журам, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, журмын шалгуур, шаардлагыг хангаж ажиллахтай холбоотой цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор эргэн мэдэгдэхийг анхааруулж байна. 

"БОГД БАНК" ХК 2024 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ЦЭВЭР АШГААС НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА

2024-07-02 16:14:41

"Богд Банк" ХК-ийн 1,250,000,000.00 ширхэг хувьцаанд нийт 3,752,801,206.64 төгрөгийн ногдол ашгийг, нэгж хувьцаанд 3.00 төгрөгийг мөнгөн хэлбэрээр хуваарилна. 

Мэдээ мэдээлэл

НЭР БҮХИЙ ХК-ИУД КОМПАНИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ЗӨРЧСӨН ТУХАЙ СЗХ МЭДЭЭЛЛЭЭ

2016-06-24 03:09:41

Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т заасны дагуу хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ) нь тухайн компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор буюу жил бүрийн 5 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө зарлан хуралдуулсан байх үүрэгтэй байдаг.

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар тухайн компанийн жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх мэдээлэл, дүгнэлтийг хэлэлцэж баталдаг учир хувьцаа эзэмшигчдийн хувьд компанийхаа үйл ажиллагааны болон санхүүгийн байдал, үр ашгийн тухай мэдээлэл авах, мөн түүнчлэн компанийн ТУЗ-ийн гишүүд, гүйцэтгэх удирдлагатай нүүр тулан уулзаж асуулт асууж хариулт авах замаар хувьцаа эзэмшигчийн нийтлэг эрхээ хэрэгжүүлдэг.

Өөрөөр хэлбэл, жижиг хувьцаа эззмшигчдийн хувьд компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал нь санал өгөх эрхээ хэрэгжүүлэх, мэдээлэл авах боломжийг олгодог.

Компанийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.3 болон Санхүүгийн Зохицуулах Хорооны 2012 оны 34 дүгээр тогтоолоор батлагдсан "Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх тухай журам"-ын дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулж, дээрх журам болон "Үнэт цаасны зах зээлийн тухай хууль"-ийн 20 дугаар зүйлийн 20.1.8-д заасны дагуу хувьцаат компани нь хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг нийтэд нэн даруй мэдээлж, холбогдох баримт бичиг, мэдээллийг хурал хуралдуулсанаас хойш ажлын гурван өдрийн дотор Санхүүгийн Зохицуулах Хороонд ирүүлэх үүрэг хүлээсэн байдаг.

 Дор дурдсан нэр бүхий 52 хувьцаат компаниуд 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар хувьцаа эзэмшигчдийн хурлаа хуульд заасан хугацаанд зарлан хуралдуулаагүй байна.

1

“Авто импекс” ХК

21

“Дархан мах экспо” ХК

41

“Улаан сан” ХК

2

“Баянтолгой” ХК

22

“Дорнод” ХК

42

“Улиастай тэгш” ХК

3

“Завхан тээвэр” ХК

23

“Дөрвөн-уул” ХК

43

“Усжуулах” ХК

4

“Завхан тээх” ХК

24

“Еврофё азиа” ХК

44

“Хангал” ХК

5

“Чандмань дундговь” ХК

25

“Жинст” ХК

45

“Харгиа” ХК

6

“Авто зам” ХК

26

“Их нуур” ХК

46

“Харшийн гэгээ” ХК

7

“Агротех импекс” ХК

27

“Их үүсгэл” ХК

47

“Хөдөөгийн тээвэр” ХК

8

“Ажлын хувцас” ХК

28

“Мон-Асар” ХК

48

“Хуртай” ХК

9

“Алмаас” ХК

29

“Монгол дизель” ХК

49

“Цагаан толгой” ХК

10

“Арбаянхангай” ХК

30

“Монгол керамик” ХК

50

“Чандмань уул” ХК

11

“Ар тархи” ХК

31

“Монгол шевро ХК

51

“Эрдэнэт зандан” ХК

12

“Баялаг шарын гол” ХК

32

“Мөнх жим” ХК

52

“Эсгий гутал” ХК

13

“Баян талбай” ХК

33

“МүДИКС” ХК

 

 

14

“Баян тоорой” ХК

34

“Оргил Говь-алтай” ХК

 

 

15

“Бор нуур” ХК

35

“Өв усжуулагч” ХК

 

 

16

“Бороогийн үйлдвэр” ХК

36

“Өргөн хэрэглээ” ХК

 

 

17

“Бүтээл” ХК

37

“Сав шим” ХК

 

 

18

“Гантөмөрт” ХК

38

“Сэлэнгэ импекс” ХК

 

 

19

“Глобал монголиа холдингс” ХК

39

“Тав” ХК

 

 

20

“Гурилувс” ХК

40

“Төв ус” ХК

 

 

Иймд Компанийн тухай хуулийн 59.5-д зааснаар дээрх нэр бүхий хувьцаат компаниудын төлөөлөн удирдах зөвлөл нь хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулахаас бусад бүрэн эрхгүй болсныг Санхүүгийн зохицуулах хорооноос үүгээр мэдээлж байна.

Компанийн тухай хуулийн 59.6-д зааснаар дээрх хувьцаат компаниудын ТУЗ-ийн бүрэн эрх нь дуусгавар болсон өдрөөс хойш байгуулсан гэрээ, хэлцэл хүчин төгөлдөр, бус болохыг тус компаниудын хувьцаа эзэмшигч, удирдлага, харилцагч байгууллага болон бусад холбогдох этгээдүүд анхаарна уу.
Санхүүгийн зохицуулах хорооноос хувьцаат компаниудын засаглал, мэдээллийн болон санхүүгийн тайлагналын ил тод байдлыг сайжруулах, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах чиглэлд онцгой анхаарал хандуулан ажиллаж байгаа бөгөөд хууль тогтоомж зөрчсөн этгээдэд холбогдох хариуцлагыг хүлээлгэх болно.

Эх сурвалж: Cанхүүгийн зохицуулах хороо