• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

44943.25

( 272.51 0.61% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 44943.25 272.51
MSE A Индекс 17332.87 107.62
MSE B Индекс 13577.23 53.4

Мэдээ мэдээлэл

7-Р САРЫН 05-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-07-05 16:02:50

Энэ өдөр нийт 124,706,250,078  төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

7-Р САРЫН 04-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-07-04 15:30:21

Энэ өдөр нийт 17,248,234,463  төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

7-Р САРЫН 03-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-07-03 14:02:04

Энэ өдөр нийт 18,578,950,445 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

СЗХ, МХБ-ИЙН ДҮРЭМ, ЖУРАМ ТАНИЛЦУУЛАХ СУРГАЛТ БОЛЛОО

2016-05-19 08:07:51

2016 оны 5 дугаар сар 19-ны өдөр Монголын хөрөнгийн биржийн Хяналт, шалгалтын албанаас СЗХ болон МХБ-ийн Гишүүнчлэл болон Хяналтын журмын өөрчлөлтийн талаарх танилцуулах сургалтыг амжилттай зохион байгууллаа.  Уг сургалтад МХБ-ийн Гүйцэтгэх захирал М.Болор, СЗХ-ны Үнэт цаасны хяналтын хэлтсийн дарга Б.Долгорсүрэн, Арилжаа эрхлэгчдийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Хуяг  нар илтгэл тавьсан бөгөөд нийт 29 Гишүүн Үнэт Цаасны Компанийн 32 төлөөлөл уг сургалтад хамрагдав.

Уг танилцуулах сургалтын хүрээнд нь Гишүүн үнэт цаасны компанийн үйл ажиллагаандаа мөрдөж буй дүрэм журам, үүргийн хэрэгжилт болон авах арга хэмжээ тэдгээрийн ёс зүйн дүрэм, Гишүүн ҮЦК-иудын арилжааг нэмэгдүүлэх, МХБ-ийн Гишүүн үнэт цаасны компаниудын хяналт шалгалтын үйл ажиллагааны болон үнэт цаасны зах зээлд санхүүгийн шинэ үйлчилгээ нэвтрүүлэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөн санал бодлоо харилцан солилцлоо.

Ингэснээр үнэт цаасны компанийн үйл ажиллагаа сайжирч, үнэт цаасны зах зээлийн хөрвөх чадвар нэмэгдэх ач холбогдолтой юм.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ