• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67316.14

( -10.48 -0.02% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67316.14 -10.48
MSE A Индекс 26761.01 18.43
MSE B Индекс 15413.07 -15.17

Мэдээ мэдээлэл

10 ДУГААР САРЫН 7-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-10-07 15:26:20

Энэ өдөр нийт 12,134,878,818 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

МУИС-ИЙН БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН ОЮУТНУУД БИРЖИД ЗОЧИЛЛОО

2026-10-07 12:20:44

МОНХА-ны Ахлах мэргэжилтэн П.Нямдорж "Хөрөнгө оруулалт ба хөрөнгийн зах зээл" сэдвээр дэлгэрэнгүй мэдээлэл өгч, төгсгөлд нь нийт оюутнуудын мэдлэгийг сорих асуулт хариултын цахим тэмцээн (Online Quiz Competition) зохион байгуулсан юм.

10 ДУГААР САРЫН 6-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-10-06 15:13:20

Энэ өдөр нийт 632,219,777,353 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

“БАГАНУУР” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2016-03-02 09:43:22

“Багануур” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 10.00 цагт Монгол улс, Улаанбаатар хот, “Багануур” ХК-ийн төлөөлөгчийн газрын хурлын танхимд хуралдаж дараах асуудлыг хэлэлцэнэ.

  1. Нэмж гаргах хувьцааг тэргүүн ээлжинд худалдан авах эрхийг хувьцаа эзэмшигчдэд эдлүүлэх эсэх,
  2. Тэргүүн ээлжинд худалдан авах хувьцааны үнэд хуулинд заасан хэмжээнд хөнгөлөлт эдлүүлэх эсэх,

Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөр, эчнээгээр санал өгөх хувьцаа эзэмшигчдийн саналын хуудсыг хүлээн авах эцсийн өдрийг 4 дүгээр сарын 08-ны өдрийн өглөөний 10:00 цагаар тасалбар болгоно.

Хувьцаа эзэмшигч та бүхэн хурлын холбогдох материалтай 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн “Багануур” ХК-ийн төлөөлөгчийн газар, харъяа брокер дилерийн компани дээрээ ирж танилцан хуралдаа идэвхитэй оролцоно уу.

Хурал хуралдах газрын хаяг:

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 18-р хороо,

Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж,

“Багануур” ХК-ийн  төлөөлөгчийн газар

Лавлах утас: 99815690, 99044373, 88082547

                               Маркетинг, олон нийттэй харилцах алба                 
               МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ