2015 оны 11 сар
Энэ сард нийт 20 удаагийн арилжаагаар 69 компанийн 1,171,034 ширхэг хувьцааг 327,5 сая төгрөгөөр, Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаагаар 400,679.00 ширхэг үнэт цаасыг 40,067,900,000.00 төгрөгөөр, хоёрдогч зах зээлийн арилжаагаар 4,230 ширхэг үнэт цаасыг 412,592,030.00 төгрөгөөр арилжиж, нийт 40.8 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна.
Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасны арилжаа:
ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн 4 удаагийн арилжаагаар 400,679 ширхэг үнэт цаасыг 40,067,900,000.00 төгрөгөөр арилжлаа.
ЗГҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНД ИДЭВХТЭЙ ОРОЛЦСОН КОМПАНИУД
№ |
|
Үнэт цаасны нэр |
Үнийн дүн /төгрөгөөр/ |
1 |
NOVL |
"Новел инвестмент ҮЦК" ХХК |
12,516,467,899 |
2 |
TNGR |
"Тэнгэр капитал ҮЦК" ХХК |
9,239,975,627 |
3 |
BDSC |
"БиДиСек ҮЦК" ХК |
7,666,400,293 |
4 |
MSEC |
"Монсек ҮЦК" ХК |
5,637,748,010 |
5 |
MIBG |
"Эм Ай Би Жи ҮЦК" ХХК |
1,311,583,341 |
ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн 4 удаагийн арилжаагаар 4,230 ширхэг үнэт цаасыг 825,184,060.00 төгрөгөөр арилжлаа.
ЗГҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНД ИДЭВХТЭЙ ОРОЛЦСОН КОМПАНИУД
№ |
|
ҮЦК-ийн нэр |
Үнийн дүн /төгрөгөөр/ |
1 |
BDSC |
"Новел инвестмент ҮЦК" ХХК |
570,862,740 |
2 |
BZIN |
"Дэү секьюритис монгол ҮЦК" ХХК |
240,627,560 |
3 |
GLMT |
"Голомт секюритиз ҮЦК" ХХК |
203,175,000 |
4 |
TNGR |
"Тэнгэр капитал ҮЦК" ХХК |
5,910,700 |
Хувьцааны арилжаа:
Нийт 69 компанийн 1,171,034.00 ширхэг хувьцааг 327,509,648.00 төгрөгөөр арилжсан.
ИДЭВХТЭЙ АРИЛЖИГДСАН ХУВЬЦАА
№ |
|
ҮЦК-ийн нэр |
Үнийн дүн /төгрөгөөр/ |
1 |
HRM |
"Гермес центр" ХК |
76,988,237 |
2 |
SUU |
"Сүү" ХК |
45,980,800 |
3 |
UID |
"Улсын их дэлгүүр" ХК |
25,316,181 |
4 |
TCK |
"Талх чихэр" ХК |
21,881,370 |
5 |
NEH |
"Дархан нэхий" ХК |
21,665,800 |
ИДЭВХТЭЙ ХУВЬЦААНЫ АРИЛЖАА ЯВУУЛСАН ҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИУД
№ |
|
Үнэт цаасны нэр |
Үнийн дүн /төгрөгөөр/ |
1 |
BDSC |
"БиДиСек ҮЦК" ХК |
417,976,940 |
2 |
STIN |
"Стандарт инвестмент ҮЦК" ХХК |
52,628,679 |
3 |
TDB |
"Ти Ди Би Капитал ҮЦК" ХК |
31,679,762 |
4 |
ARD |
"Ард капитал ҮЦК' ХК |
27,945,738 |
5 |
DRBR |
"Дархан брокер ҮЦК" ХХК |
20,862,710 |
Үнэт цаасны ханш:
Нийт 69 үнэт цаас арилжигдсанаас өмнөх сарын сүүлийн өдрийн хаалтын ханштай харьцуулахад 24 үнэт цаасны ханш өсч, 33 үнэт цаасны ханш буурч, 12 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.
MSE ALL индекс:
MSE ALL индекс 887.99 нэгж байгаа нь өмнөх сарын эцсээс 48.0 нэгжээр буюу 5.15 хувиар буурсан байна. MSE ALL индексийн энэ сарын хамгийн дээд үзүүлэлт нь 931.89 нэгж, доод үзүүлэлт нь 887.99 нэгж, дундаж үзүүлэлт 912.10 нэгж байлаа.
Зах зээлийн үнэлгээ:
Зах зээлийн хамгийн өндөр үнэлгээтэй компанид АПУ, Таван толгой, Говь, Бэрх уул, Шивээ овоо, Багануур, Шарын гол, УБ-БҮК, Монгол секьюритис, Сүү, БиДиСек, Монголын цахилгаан холбоо зэрэг хувьцаат компаниуд орж байгаа бөгөөд Монголын хөрөнгийн биржийн зах зээлийн үнэлгээ 1 их наяд 255.0 тэрбум төгрөг болж өмнөх сараас 19.1 хувиар буурсан байна.
Маркетинг Олон нийттэй харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ