Монголын хөрөнгийн бирж 2015 оны 10 дугаар сарын 26-аас 30-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 10,826,397,667.00 төгрөгийн арилжаа хийж, өдөрт дундажаар 2,165,279,533.00 төгрөгийн гүйлгээ хийсэн байна.
Хувьцааны арилжаа:
Нийт 29 компанийн 940,567.00 ширхэг хувьцааг 811,197,667.00 төгрөгөөр арилжсан.
ИДЭВХТЭЙ АРИЛЖИГДСАН ҮНЭТ ЦААС
№ |
|
Үнэт цаасны нэр |
Үнийн дүн /төгрөгөөр/ |
1 |
UID |
УЛСЫН ИХ ДЭЛГҮҮР ХК |
460,704,387 |
2 |
BDS |
БиДиСек ХК |
293,450,000 |
3 |
APU |
АПУ ХК |
27,630,370 |
4 |
TTL |
ТАВАН ТОЛГОЙ ХК |
5,269,380 |
5 |
SUL |
ГАЗАР СҮЛЖМЭЛ ХК |
3,273,000 |
ИДЭВХТЭЙ ХУВЬЦААНЫ АРИЛЖАА ЯВУУЛСАН ҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИУД
№ |
|
ҮЦК-ийн нэр |
Үнийн дүн /төгрөгөөр/ |
1 |
DELG |
Дэлгэрхангай секюритиз ҮЦК ХXК |
922,853,454 |
2 |
BDSC |
БиДиСек ҮЦК ХК |
604,502,514 |
3 |
GNDX |
Гендекс ҮЦК ХХК |
27,512,435 |
4 |
SANR |
Санар ҮЦК ХХК |
10,968,420 |
5 |
ARD |
Ард капитал групп ҮЦК ХХК |
10,025,096 |
Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасны арилжаа:
Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн 1 удаагийн арилжаагаар 100,152 ширхэг жижиглэнгийн үнэт цаасыг 10,015,200,000.00 төгрөгөөр арилжлаа.
2015 оны 10 дугаар сарын 30-ны байдлаар зах зээлийн үнэлгээ 1,314,362,978,949.00 төгрөг болж өмнөх 7 хоногтой харьцуулахад 0.75% буурсан ба MSE ALL индекс 934.20 нэгж болж 0.63%-иар буурсан үзүүлэлттэй байна.
Маркетинг, олон нийттэй харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ