• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67326.62

( 230.71 0.34% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67326.62 230.71
MSE A Индекс 26742.58 6.33
MSE B Индекс 15428.24 -1.8

Мэдээ мэдээлэл

10 ДУГААР САРЫН 7-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-10-07 15:26:20

Энэ өдөр нийт 12,134,878,818 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

МУИС-ИЙН БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН ОЮУТНУУД БИРЖИД ЗОЧИЛЛОО

2026-10-07 12:20:44

МОНХА-ны Ахлах мэргэжилтэн П.Нямдорж "Хөрөнгө оруулалт ба хөрөнгийн зах зээл" сэдвээр дэлгэрэнгүй мэдээлэл өгч, төгсгөлд нь нийт оюутнуудын мэдлэгийг сорих асуулт хариултын цахим тэмцээн (Online Quiz Competition) зохион байгуулсан юм.

10 ДУГААР САРЫН 6-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-10-06 15:13:20

Энэ өдөр нийт 632,219,777,353 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

“ЗООС ГОЁЛ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2015-10-05 17:21:07
Санхүүгийн Зохицуулах Хорооны 2015.09.25-ны өдрийн 366 тоот тогтоолоор “Зоос гоёл” ХК-ийн 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 288 ширхэг энгийн хувьцааг нэгтгэн, нэг бүр нь 28,800 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 1 /нэг/ ширхэг энгийн хувьцаанд хөрвүүлэн Компанийн үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ. 
“Зоос гоёл” ХК-ийн хувьцааг нэгтгэх шийдвэр гарсантай холбогдуулан хувьцаа эзэмшигч нарт дараах эрх үүссэнийг мэдэгдэж байна. Үүнд:
1. Нэгтгэж буй дүнд хүрээгүй үлдэх (цаашид “бутархай” гэх) хувьцаагаа (1-287ширхэг) компанид эргүүлэн худалдах,
2. Эсхүл бутархай хувьцаагаа нэгтгэж буй дүнд хүргэхэд шаардагдах тооны (1-287ширхэг) хувьцааг компаниас худалдан авах,
 
Хувьцаагаа компанид эргүүлэн худалдах болон шаардагдах зөрүү хувьцааг компаниас худалдан авах нэгж хувьцааны үнийг 850 /найман зуун тавь/ төгрөг байхаар СЗХ-оос тогтоосон.
Иймд хувьцаа эзэмшигчид 2015.10.05-2015.12.05-ны дотор “Зоос гоёл” ХК-ийн “Төсөл хэрэгжүүлэх комисс”- т саналаа ирүүлнэ үү.
 
Компанийн “Хувьцааг нэгтгэх төсөл” түүнийг хэрэгжүүлэх /нэгтгэж буй дүнд хүрээгүй бутархай хувьцаагаа компанид эргүүлж худалдах, эсхүл бутархай хувьцаагаа бүхэлд шилжүүлэхэд шаардагдах хувьцааг компаниас нэмж худалдан авах эрхээ хэрэгжүүлэх/ журмын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх хаягаар авна уу.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 4-р хороо,
Самбуугийн гудамж “Зоос Гоёл” ХК 202 тоот
Утас: 321907, 323306, 99002083, 88096945
Web: http:www.zoosgoyol.mn,http:/www.mse.mn/
еmail хаяг:info@zoosgoyol.mn
 

            Арилжаа, хяналтын алба           

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ