Үнэт цаас гаргахад зөвлөгөө үзүүлэх компани нь дараах төрийн өмчит компаниуд үйлчилгээ үзүүлэх юм. Үүнд:
• "Эрдэнэтийн дулааны цахилгааны станц" ТӨХК
• "Дулааны гуравдугаар цахилгаан станц" ТӨХК
• "Дулааны хоёрдугаар цахилгаан станц" ТӨХК
Төрийн өмчит хувьцаат компанийн төрийн эзэмшил 70 хувь байх хэмжээнд хувьцаа нэмж гарган, үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг явуулж түүнээс орох орлогыг компанийн техник, технологийг шинэчлэхэд ашиглах нөхцөлийг ханган уг үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлэх туршлага, чадвар бүхий андеррайтер нь энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулж байгаа гадаад, дотоодын хөрөнгө оруулагч хуулийн этгээдтэй хамтарч консорциумын хэлбэрээр өргөдөл гаргаж, сонирхлоо илэрхийлж болно.
Сонирхлоо илэрхийлэгч доорх шаардлагыг хангасан байх. Үүнд:
- Андеррайтер компани нь үнэт цаасны зах зээлд үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл бүхий зохицуулалттай этгээд байх Санхүүгийн зохицуулах хорооноос тавигдах нөхцөл, шаардлагыг хангасан байх,
- Үнэт цаасны зах зээлд эзлэх байр суурь, хувьцааг олон нийтэд анхлан санал болгож амжилттай худалдсан, нэмэлт хувьцаа гаргасан туршлага, энэ талаархмэдээлэл,
- Санхүүгийн зохицуулах хорооны шаардлагыг хангасан түүний хүлээн зөвшөөрсөн сонирхлын зөрчилгүй, хараат бус үнэлгээний, хуулийн, аудитын компанитай хамтран ажиллах,
- Санал болгож буй үйлчилгээний чанар, мэргэжилтэн, хүний нөөцийн хангамж, чадвартай байх
-Өргөдөл гаргагчийн танилцуулга. Үүнд дараах зүйлийг оруулсан байх шаардлагатай:
- Сонгон шалгаруулалтад оролцох сонирхлоо илэрхийлж буй компанийн албан ёсны нэр, хаяг болон үйл ажиллагааны танилцуулга /консорциумаар оролцож байгаа тохиолдолд энэхүү мэдээллийг консорциумын гишүүн тус бүрээр гаргаж өгнө/,
- Өргөдөл гаргагчийн санал болгож буй хамтран ажиллах түншүүдийн тухайн төрлийн үйлчилгээ үзүүлж байсан туршлага чадавхийг баталсан байх,
- Сонгон шалгаруулалтад оролцохоор сонирхлоо илэрхийлж буй компанийг үүсгэн байгуулж, бүртгүүлсэн тухай баримт бичгүүд,
- Хамгийн сүүлийн санхүүгийн жилийн эцсийн байдлаар гаргаж, аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан тэнцэл буюу хувьцаат компанийн хувьд хувьцаа эзэмшигчдэд зориулсан жилийн тайлан /консорциумаар оролцож байгаа тохиолдолд энэхүү мэдээллийг консорциумын гишүүн тус бүрээр гаргаж өгнө/,
- Өргөдөл гаргагч хувьцаат болон хязгаарлагдмал хариуцлагатай компани бол компанийн гол хувьцаа эзэмшигчдийн болон тэдгээрийн эзэмшиж буй хувьцааны тоо /энэхүү мэдээллийг компанийн эрх бүхий албан тушаалтан болон эрх бүхий байгууллага баталгаажуулсан байх шардлагатай/, /консорциумаар оролцож байгаа тохиолдолд энэхүү мэдээллийг консорциумын гишүүн тус бүрээр гаргаж өгнө/,
- Сонгон шалгаруулалтад консорциумын хэлбэрээр оролцох тохиолдолд консорциумын гишүүдийн хооронд байгуулсан гэрээ, консорциум болж оролцох тухай гишүүн бүрийн удирдах дээд байгууллагын гаргасан шийдвэр.
Сонгон шалгаруулалтын урдьчилсан шалгаруулалтыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авахтухай хуулийн 36 дугаар зүйлд заасан Зөвлөх сонгох нийтлэг журмын дагуу явуулна.
Урьдчилан шалгаруулалтыг өргөдөл хүлээн авах эцсийн өдөр буюу 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс хойш ажлын 3 /гурав/ өдөрт багтаан хийнэ.
Засгийн газраас тавьж буй хувьчлалын зорилгыг хангаж урьдчилан шалгаруулалтад тэнцсэн /хураангуй жагсаалтад орсон/ өргөдөл гаргагч нь цаашид "тендерт оролцогч” болж, тендерийн баримт бичгүүдийг авах эрхтэй болно. Энэ тухай мэдэгдлийг Төрийн өмчийн хороо бичгээр үйлдэн буухиа шуудан, баталгаат шуудан, факс буюу электрон шуудангийн аль боломжтойгоор өргөдөл гаргагчид хүргүүлнэ.Харин тендерийн баримт бичгүүдийг өргөдөл гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид гардуулан өгнө.