"Монголиа Девелопмент Ресорсес" ХК-ийн 2015 оны 4 дүгээр сарын 30-нд хуралдсан хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаас компанийн бизнесийн үйл ажиллагааг шинэ тулгар хөгжиж буй зах зээлүүд рүү өргөжүүлэн тэлэх зорилгын хүрээнд компанийн оноосон нэрийг "Фронтиер Лэнд Групп" ХК болгон өөрчлөх шийдвэрийг зуун хувийн саналаар дэмжин баталсан.
Тус компанийн бүртгэлд СЗХ-ны даргын 2015 оны 206 тоот тушаал, "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.10.11-р заалт, "Бүртгэлийн журам"-ын 20 дугаар зүйлийн 20.3-р заалт, "Монголиа девелопмент ресорсес" ХК-иас 2015 оны 8-р сарын 27-ны өдөр ирүүлсэн бүртгэлд өөрчлөлт оруулах тухай хүсэлтийн дагуу хийсэн шалгалтын тайланг тус тус үндэслэн "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2015 оны 8-р сарын 31-ний өдрийн 256 тоот тушаалаар өөрчлөлт оруулж, оноосон нэрийг "Фронтиер Лэнд Групп" ХК болгон өөрчиллөө.
Маркетинг, олон нийттэй харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ