• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67326.62

( 230.71 0.34% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67326.62 230.71
MSE A Индекс 26742.58 6.33
MSE B Индекс 15428.24 -1.8

Мэдээ мэдээлэл

10 ДУГААР САРЫН 7-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-10-07 15:26:20

Энэ өдөр нийт 12,134,878,818 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

МУИС-ИЙН БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН ОЮУТНУУД БИРЖИД ЗОЧИЛЛОО

2026-10-07 12:20:44

МОНХА-ны Ахлах мэргэжилтэн П.Нямдорж "Хөрөнгө оруулалт ба хөрөнгийн зах зээл" сэдвээр дэлгэрэнгүй мэдээлэл өгч, төгсгөлд нь нийт оюутнуудын мэдлэгийг сорих асуулт хариултын цахим тэмцээн (Online Quiz Competition) зохион байгуулсан юм.

10 ДУГААР САРЫН 6-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-10-06 15:13:20

Энэ өдөр нийт 632,219,777,353 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

ЭНЭ ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2015-08-28 10:06:54
2015 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн үнэт цаасны арилжаагаар “II” ангилалд бүртгэлтэй 8 хувьцаат компанийн нийт 2,199 ширхэг хувьцаа арилжигдсан байна. 
 
Монголын хөрөнгийн бирж 2015 оны 8 дугаар сарын 24-нөөс 28-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 10,023,474,570.00 төгрөгийн арилжаа хийсэн байна.
 
Хувьцааны арилжаа:
 
Нийт 23 компанийн 50,477 ширхэг хувьцааг 23,474,570.00 төгрөгөөр арилжсан.
 

ИДЭВХТЭЙ АРИЛЖИГДСАН ҮНЭТ ЦААС

 №    Үнэт цаасны нэр  Үнийн дүн /төгрөгөөр/
1 BDL МОГОЙН ГОЛ ХК 8,654,800
2 TCK ТАЛХ ЧИХЭР ХК 4,900,500
3 OLL ОЛЛОО ХК 3,338,280
4 GOV ГОВЬ ХК 1,574,510
5 TTL ТАВАН ТОЛГОЙ ХК 1,493,410
 

ИДЭВХТЭЙ ХУВЬЦААНЫ АРИЛЖАА ЯВУУЛСАН ҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИУД  

 №    ҮЦК-ийн нэр  Үнийн дүн /төгрөгөөр/
1 BULG Булган брокер ҮЦК ХХК 23,986,160
2 BDSC БиДиСек ҮЦК ХК 12,106,456
3 STIN Стандарт инвестмент ҮЦК ХХК 2,935,562
4 ZRGD Зэргэд ҮЦК ХХК 1,859,283
5 MERG Мэргэн санаа ҮЦК ХХК 1,799,720

Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасны арилжаа:

Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн 1 удаагийн арилжаагаар 100,000 ширхэг жижиглэнгийн үнэт цаасыг 10,000,000,000.00 төгрөгөөр арилжлаа.
 

ЗАСГИЙН ГАЗРЫН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААНД ИДЭВХТЭЙ ОРОЛЦСОН КОМПАНИУД

 
 №    ҮЦК-ийн нэр  Үнийн дүн /төгрөгөөр/
1 TNGR Тэнгэр капитал ҮЦК ХХК 4,999,200,000
2 GLMT Голомт секюритиз ҮЦК ХХК 4,999,100,000
3 BDSC БиДиСек ҮЦК ХК 1,700,000
 
2015 оны 8 дугаар сарын 28-ны байдлаар зах зээлийн үнэлгээ 1,271,645,706,649.00 төгрөг болж өмнөх 7 хоногтой харьцуулахад 2.43% буурсан ба MSE ALL индекс 951.37 нэгж болж 1.39%-иар буурсан үзүүлэлттэй байна. 
   
  Маркетинг, Олон Нийттэй Харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ