• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

44943.25

( 272.51 0.61% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 44943.25 272.51
MSE A Индекс 17332.87 107.62
MSE B Индекс 13577.23 53.4

Мэдээ мэдээлэл

7-Р САРЫН 05-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-07-05 16:02:50

Энэ өдөр нийт 124,706,250,078  төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

7-Р САРЫН 04-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-07-04 15:30:21

Энэ өдөр нийт 17,248,234,463  төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

7-Р САРЫН 03-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-07-03 14:02:04

Энэ өдөр нийт 18,578,950,445 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

БЛҮМБЕРГТ МОНГОЛЫН ХУВЬЦААТ КОМПАНИУДЫН МЭДЭЭЛЛИЙГ БАЙРШУУЛНА

2015-08-27 12:15:38

Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирал Д.Ангар "Bloomberg Financial Information" компанийн Бээжин дэх төвийн төлөөлөгч Andrew Chiu-ийг хүлээн авч уулзлаа.

Тус уулзалтаар Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компаниудын болон бусад үнэт цааснуудын мэдээллийг "bloomberg terminal"-аар дамжуулан олон улсад хүргэх, мэдээлэл түргэн шуурхай шинэчлэгдэж байх зэрэг ажлуудыг хэлэлцлээ.

Эхний ээлжинд Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй Топ 20 компанийн санхүүгийн тайлан зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг байршуулахад бэлэн болсон бөгөөд цаашид үе шаттайгаар үнэт цаасны зах зээлийн мэдээллийг оруулж байхаар боллоо. Ингэснээр Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн талаарх мэдээлэл олон улсад илүү нээлттэй, ил тод, түргэн шуурхай түгэх боломж нээгдэж, гадаадын хөрөнгө оруулагчид нэмэгдэх таатай алхам боллоо.

 

 

Маркетинг, олон нийттэй харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ