Монголын хөрөнгийн биржийн 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаагаар 52 долоо хоногийн хугацаатай жилийн 14.650% хүүтэй 200,017 ширхэг буюу 20.0 тэрбум төгрөгийн богино хугацаат ЗГҮЦ худалдан авах захиалга ирснээс Сангийн яам 100,000 ширхэг буюу 10.0 тэрбум төгрөгийн нийлүүлэлтийг хийлээ.
Энэхүү арилжаанд МХБ-ийн гишүүн үнэт цаасны компаниуд дараах байдлаар оролцов.
№ | Үнэт цаасны компанийн нэр | Тоо ширхэг |
1 | Тэнгэр Капитал | 49,992 |
2 | Голомт секюритиз | 49,991 |
3 | БиДиСек | 17 |
Нийт | 100,000 |
Маркетинг, олон нийттэй харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ