• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

55915.82

( 121.4 0.22% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 55915.82 121.4
MSE A Индекс 21359.85 10.44
MSE B Индекс 14626.31 29.21

Мэдээ мэдээлэл

8 ДУГААР САРЫН 3-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-08-03 16:17:05

Энэ өдөр нийт 12,884,505,354 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2026-07-31 16:44:23

Энэ 7 хоногт нийт 413,546,651,828.18 төгрөгийн арилжаа хийсэн байна.

7 ДУГААР САРЫН 31-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-31 16:19:42

Энэ өдөр нийт 103,477,442,553 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

УУЛ УУРХАЙН КОМПАНИУДЫГ ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛД ГАРГАНА

2015-08-18 09:59:06
Монголын хөрөнгийн бирж,  Монголын геологи, уул уурхайн мэргэжлийн институттэй харилцан ойлголцож, хамтран ажиллах тухай  санамж бичгийг байгуулсан.
Хамтын ажиллагааны хүрээнд Уул уурхай ашигт малтмалын ордын нөөцийг нээлттэй тайлагнах /МRC Code/- журмын танилцуулга сургалт, семинарыг Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж, Үнэт цаасны компаниудад 2015 оны 8 дугаар сарын эхний хагаст зохион байгуулсан.
8 дугаар сарын 17-ны өдөр Монголын хөрөнгийн биржээс геологи, уул уурхайн компаниудад Хөрөнгийн зах зээлээс хэрхэн яаж хөрөнгө босгож болох, гадаад бүртгэлтэй компаниуд Монголын хөрөнгийн биржид бүртгүүлэхийн давуу тал зэрэг сэдвээр 2015 оны 8-р сарын 17-ны өдөр сургалт, семинар  явууллаа. Тус сургалтад :
“Эрдэнэс таван толгой” ХК
“Энержи Ресурс” ХХК
“Майн инфо” ХХК
“Уянгео ресурс” ХХК
“Мегатон Минералс” ХХК
“Интернэшнл Майнинг консалтинг” ХХК
“Сапфир Гео” ХХК
“IMC” ХХК
“Их Баялаг Майнинг” ХХК  зэрэг компаниудын төлөөлөл оролцов.
Сургалтын үеэр Стратегийн орд газрын 10 хувийг Монголын хөрөнгийн биржээр арилжаалах тухай Ашигт малтмалын тухай хуулийн 5.6 заалтыг хангах хүрээнд “Эрдэнэс таван толгой” ХК, “Энержи Ресурс” ХХК-иудад зөвлөгөө, мэдээлэл өгснөөс гадна уул уурхайн хайгуулын лицензтэй жижиг компаниудад зориулсан хөрөнгийн биржийн 3-р ангиллын боломжийн талаар нээлттэй хэлэлцүүлэг хийв.
 
 
  
 
Маркетинг, олон нийттэй харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ