Энэхүү үйл ажиллагаатай холбогдуулан 2015 оны 02 сарын 04-ний өдрийн “Улаанбаатар Бүк” ХК-ийн ТУЗ-ийн хурлаар баталсан 2015/04 тоот тогтоолын “Хувьцаа эзэмшигчдийн хувьцаагаа эргүүлэн худалдахыг шаардах эрх хэрэгжүүлэх журам” -ыг үндэслэн 2014 оны 04 сарын 29 өдрийн ээлжит хуралд оролцож амжаагүй эсвэл хурлаас гарсан шийдвэртэй эсрэг саналтай байсан хувьцаа эзэмшигчид “Компанийн тухай” хуулийн 53 болон 54 дүгээр зүйлд заасны дагуу өөрийн эзэмшиж буй хувьцааг компанид эргүүлэн худалдан авахыг шаардах эрх үүсээд байна.
Шаардах эрх хэрэгжүүлэх үнэ: 38,700 төгрөг
Хувьцаагаа эргүүлэн худалдан авахыг шаардах эрхтэй
хувьцаа эзэмшигчдийг бүртгэх өдөр: 2014.03.30
Үнэт цаасыг бүртгэх СЗХ-ны зөвшөөрөл гарсан огноо: 2015.06.24
Хувьцаагаа эргүүлэн худалдан авахыг шаардах эрх дуусах огноо: 2015.09.25
Утас: 99008777, 99103042
Маркетинг, олон нийттэй харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ