Монгол Улсын Их Хурлын 2015 оны 70-р тогтоолоор “Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл”-ийг баталсан билээ.
Уг тогтоолын хэрэгжилтийг хангах бэлтгэл ажилтай уялдуулан Санхүүгийн зохицуулах хороо, Төрийн өмчийн хороо болон Монголын хөрөнгийн бирж, хөрөнгө оруулалтын мэргэжлийн зөвлөхүүдтэй хамтран "Хувьчлал-хөрөнгийн зах зээл" сэдэвт сургалт семинарыг төрийн өмчийн компаниудад зориулан 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдөр зохион байгууллаа.
Тус сургалт нээлттэй компанийн үйл ажиллагааны зарчим, компанийн засаглал, Санхүүгийн зохицуулах хороо болон Монголын хөрөнгийн биржийн бүртгэлд бүртгүүлэх үйл ажиллагаа, үнэт цаас гаргагчид үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн зуучлагч - Андеррайтерын үйл ажиллагаа, чиг үүрэг зэрэг сэдвийн хүрээнд ажилттай зохион байгуулагдлаа.
Монгол Улсын Их Хурлын 2015 оны 70-р тогтоолд дараах төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааны зарим хэсгийг Монголын хөрөнгийн биржээр арилжихаар болжээ. Үүнд:
- “Дулааны цахилгаан станц-4” ТӨХК
- “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК
- “Дулааны цахилгаан станц-2” ТӨХК
- “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК
- “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК
- “Шивээ овоо” ХК
- “Багануур” ХК
- “Монгол шуудан” ТӨХК
- “Монголын цахилгаан холбоо” ХК
Мөн “Эрдэнэс Таван Толгой” хувьцаат компанийн иргэд, аж ахуйн нэгжид эзэмшүүлсэн хувьцааны тоо хэмжээ, бүртгэлийг холбогдох хууль болон Улсын Их Хурал, Засгийн газрын шийдвэрүүдэд нийцүүлэн цэгцэлж, хувьцааг нийтэд санал болгон арилжаалах бэлтгэлийг хангахыг Монгол Улсын Засгийн газар /Ч.Сайханбилэг/-т даалгасан байна.
Тогтоолыг энд дарж үзнэ үү.
Маркетинг, олон нийттэй харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ