Монголын хөрөнгийн биржийн 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаагаар 12 долоо хоногийн хугацаатай жилийн 14.118% хүүтэй 244,921 ширхэг буюу 24.5 тэрбум төгрөгийн богино хугацаат ЗГҮЦ худалдан авах захиалга ирснээс Сангийн яам 100,000 ширхэг буюу 10.0 тэрбум төгрөгийн нийлүүлэлтийг хийлээ.
Энэхүү арилжаанд МХБ-ийн гишүүн үнэт цаасны компаниуд дараах байдлаар оролцов.
№ | Үнэт цаасны компанийн нэр | Тоо ширхэг |
1 | Монсек | 39,473 |
2 | Тэнгэр Капитал | 38,067 |
3 | Голомт секюритиз | 14,786 |
4 | Эм Ай Би Жи | 3,613 |
5 | БиДиСек | 1,980 |
6 | Алтан хоромсог | 1,799 |
7 | Дэү Секьюритис Монгол | 228 |
8 | Гаүли | 41 |
9 | Стандарт инвестмент | 13 |
Нийт | 100,000 |
Маркетинг, Олон Нийттэй Харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ