Монголын хөрөнгийн бирж 2015 оны 8 дугаар сарын 03-наас 07-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 10,081,118,481.00 төгрөгийн арилжаа хийсэн байна.
Нийт 35 компанийн 125,130 ширхэг хувьцааг 81,118,481.00 төгрөгөөр арилжсан.
ИДЭВХТЭЙ АРИЛЖИГДСАН ҮНЭТ ЦААС
№ | Үнэт цаасны нэр | Үнийн дүн /төгрөгөөр/ | |
1 | BLC | Бүтээлч үйлс ХК | 33,821,100 |
2 | TTL | Таван толгой ХК | 9,415,530 |
3 | MNH | Монгол нэхмэл ХК | 7,382,810 |
4 | HGN | Хөх ган ХК | 5,446,105 |
5 | GOV | Говь ХК | 4,346,000 |
ИДЭВХТЭЙ ХУВЬЦААНЫ АРИЛЖАА ЯВУУЛСАН ҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИУД
№ | ҮЦК-ийн нэр | Үнийн дүн /төгрөгөөр/ | |
1 | MSDQ | Масдак ҮЦК ХК | 68,716,140 |
2 | GAUL | Гаүли ҮЦК ХК | 26,976,420 |
3 | BDSC | БиДиСек ҮЦК ХК | 21,215,935 |
4 | BULG | Булган брокер ҮЦК ХК | 14,838,400 |
5 | STIN | Стандарт инвестмент ҮЦК ХК | 8,100,820 |
Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасны арилжаа:
Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн 1 удаагийн арилжаагаар 100,000 ширхэг жижиглэнгийн үнэт цаасыг 10,000,000,000.00 төгрөгөөр арилжлаа.
ЗАСГИЙН ГАЗРЫН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААНД ИДЭВХТЭЙ ОРОЛЦСОН КОМПАНИУД
№ | ҮЦК-ийн нэр | Үнийн дүн /төгрөгөөр/ | |
1 | MSEC | Монсек ҮЦК ХК | 5,142,900,000 |
2 | TNGR | Тэнгэр капитал ҮЦК ХК | 4,468,400,000 |
3 | BZIN | Дэү Секьюритис Монгол ҮЦК ХХК | 272,400,000 |
4 | BDSC | БиДиСек ҮЦК ХК | 116,300,000 |
2015 оны 8 дугаар сарын 07-ны байдлаар зах зээлийн үнэлгээ 1,298,839,971,917.00 төгрөг болж өмнөх 7 хоногтой харьцуулахад 2.12% буурсан ба MSE ALL индекс 956.44 нэгж болж 2.01%-иар буурсан үзүүлэлттэй байна.
Маркетинг, Олон Нийттэй Харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ