• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

66907.01

( 389.61 0.59% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 66907.01 389.61
MSE A Индекс 26675.84 140.1
MSE B Индекс 15334.9 -25.03

Мэдээ мэдээлэл

10 ДУГААР САРЫН 7-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-10-07 15:26:20

Энэ өдөр нийт 12,134,878,818 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

МУИС-ИЙН БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН ОЮУТНУУД БИРЖИД ЗОЧИЛЛОО

2026-10-07 12:20:44

МОНХА-ны Ахлах мэргэжилтэн П.Нямдорж "Хөрөнгө оруулалт ба хөрөнгийн зах зээл" сэдвээр дэлгэрэнгүй мэдээлэл өгч, төгсгөлд нь нийт оюутнуудын мэдлэгийг сорих асуулт хариултын цахим тэмцээн (Online Quiz Competition) зохион байгуулсан юм.

10 ДУГААР САРЫН 6-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-10-06 15:13:20

Энэ өдөр нийт 632,219,777,353 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН АСУУДАЛ ЗАСГИЙН ГАЗРЫН ТҮВШИНД ДЭМЖИГДЭВ

2011-03-30 00:00:00
Засгийн газрын хуралдаан 2011 оны 3 дугаар сарын 30-ны өдөр болж, 14,2 сая ам.долларын өртөг бүхий Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх төслийн санхүүжилтийн эх үүсвэрийг эхний ээлжинд 3 хүртэл жилийн хугацаатайгаар дотоодын арилжааны банкуудаас зээл авч бүрдүүлэн, дараа нь улсын төсвөөс эргүүлэн төлөх асуудлыг дэмжлээ. Энэхүү төсөл хэрэгжүүлсэнээр Үнэт цаасны арилжаа, төлбөр тооцоо, хадгаламж, хяналтын цогц системийг нэвтрүүлж, ҮЦЗЗ-ийн эрх зүйн орчин, дэд бүтэц, технологи, боловсон хүчний чадвахи олон улсын стандартад хүрч, хөрөнгө оруулагчид МХБ-ийн өндөр хурдны арилжааны системд холбогдох нөхцөл бүрдэнэ. Мөн дотоодын хөрөнгийн зах зээлээрээ дамжуулан урт хугацааны, өртөг багатай санхүүгийн эх үүсвэр татах боломж бүрдэнэ. Стратегийн ач холбогдолтой томоохон ордуудад түшиглэн байгуулах үндэсний компаниудын хувьцааны хяналтын багцаас дээш хувийг дотоодод арилжсанаар зах зээлд тавих хяналт сайжирч, эдийн засгийн аюулгүй байдлын баталгаа нэмэгдэж, зах зээл дээрх бүтээгдэхүүний нэр төрөл олширч, түүхий эд, валют, үүсмэл үнэт цаасны арилжаа бий болох нөхцөл бүрдэх зэргээр манай улсын хөгжил, эдийн засгийн өсөлтөд онцгой нөлөө үзүүлэх чухал ач холбогдолтой юм. Дэлгэрэнгүй мэдээллийг pmis.gov.mn -ээс