• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67326.62

( 230.71 0.34% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67326.62 230.71
MSE A Индекс 26742.58 6.33
MSE B Индекс 15428.24 -1.8

Мэдээ мэдээлэл

10 ДУГААР САРЫН 7-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-10-07 15:26:20

Энэ өдөр нийт 12,134,878,818 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

МУИС-ИЙН БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН ОЮУТНУУД БИРЖИД ЗОЧИЛЛОО

2026-10-07 12:20:44

МОНХА-ны Ахлах мэргэжилтэн П.Нямдорж "Хөрөнгө оруулалт ба хөрөнгийн зах зээл" сэдвээр дэлгэрэнгүй мэдээлэл өгч, төгсгөлд нь нийт оюутнуудын мэдлэгийг сорих асуулт хариултын цахим тэмцээн (Online Quiz Competition) зохион байгуулсан юм.

10 ДУГААР САРЫН 6-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-10-06 15:13:20

Энэ өдөр нийт 632,219,777,353 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

"ГУТАЛ" ХК-ИЙ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2015-07-08 11:55:49
“Гутал” ХК-ий 44,2 хувийг эзэмшигч / Б.Батбаяр, Б.Батбилэг, Б.Батхишиг, Б.Баттөр/ нэгдмэл сонирхолтой этгээдүүд Компанийн тухай хуулийн 57,1, ”Үнэт цаасны зах зээлийн тухай хууль“-ийн 22.1.2-д заасан үүргээ хэрэгжүүлэхээр Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 239 дүгээр тогтоолоор баталсан “Хувьцаат компанийн хувьцааг худалдан авах санал гаргах, хувьцааг худалдан авах ажиллагааны тухай журам”-ын дагуу нэгдмэл сонирхолгүй бусад хувьцаа эзэмшигчдийн эзэмшиж буй 902,739 ширхэг энгийн хувьцааг нэг бүрийг 12,100 төгрөгөөр худалдан авах санал гаргаж байна. 

Саналын хүчинтэй хугацаа: 2015.08.02-өдрийг дуустал


Хувьцааг худалдан авч төлбөр хийх өдөр: 2015.08.03


Худалдан авах саналын талаарх дэлгэрэнгүй мэдээлэлтэй дараах хаягаар танилцана уу.

Хаяг: “Гендекс ” ХХК, УБ, СБД, 5-р хороо, 5-р хороолол, 401 тоот
Цахим хаяг: tuguldur@gendex.mn
Утас: 99103042, 99008777

           Арилжаа, хяналтын алба           

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ