• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67326.62

( 230.71 0.34% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67326.62 230.71
MSE A Индекс 26742.58 6.33
MSE B Индекс 15428.24 -1.8

Мэдээ мэдээлэл

10 ДУГААР САРЫН 7-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-10-07 15:26:20

Энэ өдөр нийт 12,134,878,818 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

МУИС-ИЙН БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН ОЮУТНУУД БИРЖИД ЗОЧИЛЛОО

2026-10-07 12:20:44

МОНХА-ны Ахлах мэргэжилтэн П.Нямдорж "Хөрөнгө оруулалт ба хөрөнгийн зах зээл" сэдвээр дэлгэрэнгүй мэдээлэл өгч, төгсгөлд нь нийт оюутнуудын мэдлэгийг сорих асуулт хариултын цахим тэмцээн (Online Quiz Competition) зохион байгуулсан юм.

10 ДУГААР САРЫН 6-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-10-06 15:13:20

Энэ өдөр нийт 632,219,777,353 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

“ХАЙ БИ ОЙЛ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2015-07-07 15:00:10
“Хай Би Ойл” ХК-ийн хаалттай хүрээнд нэмж гаргах нэг бүрийн 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй нийт 42,884,686 ширхэг энгийн хувьцааг бүртгэн тус компанийн нийт гаргасан хувьцааг 52,118,954 ширхэг байхаар Санхүүгийн зохицуулах хороо 2015 оны 7 дугаар сарын 02 өдрийн 302 дугаар тоот тогтоолын дагуу бүртгэлдээ өөрчлөлт оруулаад байна.  Уг  тогтоолтой холбогдуулан МХБ “Бүртгэлийн журам”-ын дагуу өөрчлөлт оруулах болно.
 
Энэхүү үйл ажиллагаатай холбогдуулан "Компанийн тухай хууль"-ийн 38-д заасны дагуу нэмж гаргаж буй энгийн хувьцааг компанийн хувьцаа эзэмшигчдэд тэргүүн ээлжинд худалдан авах, мөн "Компанийн тухай хууль"-ийн 53, 54-д заасны дагуу 2013 оны 12-р сарын 30-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хуралд оролцоогүй эсвэл хурлаас гарсан шийдвэртэй эсрэг саналтай байсан хувьцаа эзэмшигчид хувьцаагаа компаниас эргүүлэн худалдан авахыг шаардах эрх тус тус үүсээд байна.
 
Хувьцааг тэргүүн ээлжинд худалдан авах эрх хэрэгжүүлэх зарлалыг энд дарж үзнэ үү.
 
Өөрийн эзэмшлийн хувьцааг компаниас эргүүлэн худалдан авахыг шаардах эрх хэрэгжүүлэх зарлалыг энд дарж үзнэ үү.
 
   
           Арилжаа, хяналтын алба           
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ