Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, Санхүүгийн зохицуулах хорооны “Үнэт цаасны бүртгэлийн журам”-ын 20.1 дэх хэсгийг тус тус үндэслэн "Монголиа Девелопмент Ресорсес" ХК-ийн оноосон нэрийг “Фронтиэр Лэнд Групп” ХК, “Цуутайж” ХК-ийн оноосон нэрийг “Орхон Хөгжил” ХК тус тус болгон Санхүүгийн зохицуулах хороо бүртгэлдээ өөрчлөлт оруулаад байна.
Дээрх тогтоолтой холбогдуулан МХБ-дэхь бүртгэлийн өөрчлөлтийг “Бүртгэлийн журам”-ын дагуу өөрчлөлт оруулах болно.
Арилжаа, хяналтын алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ