• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49473.98

( 150.95 0.31% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49473.98 150.95
MSE A Индекс 18044.52 44.44
MSE B Индекс 14469 66.54

Мэдээ мэдээлэл

"СМАРТ ДИЙЛ" ХК "АРБАЯНХАНГАЙ" ХК-ИЙН ХУВЬЦАА ХУДАЛДАН АВАХ ТЕНДЕР САНАЛ ЗАРЛАЛАА

2025-07-09 18:01:53

Тус компани СЗХ-ны 2019 оны 38 дугаар тогтоолоор батлагдсан “Хувьцаат компанийн хувьцааг худалдан авах санал гаргах, хувьцааг худалдан авах үйл ажиллагааны журам"-ын 2.1-т тус тус заасны дагуу "Арбаянхангай" ХК-ийн хувьцааг худалдан авах дараах саналыг сайн дурын үндсэн дээр гаргаж байна.

07-Р САРЫН 09-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-09 17:14:28

Энэ өдөр нийт 44,576,448,578 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

ГАДААД ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД ЗГҮЦ-ИЙГ ХУДАЛДАН АВАХ СОНИРХЛОО ИЛЭРХИЙЛЛЭЭ

2015-06-26 15:00:20

БНСУ-ын хөрөнгийн зах зээлийн хөгжлийг манлайлан ирсэн БНСУ-ын шилдэг үнэт цаасны компани болох KDB Дэү Секьюритис ХХК-ийн төлөөлөгчид өнөөдөр буюу 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Монголын хөрөнгийн биржид зочиллоо.

  

Энэ өдөр Монголын хөрөнгийн биржийн 5007 дахь удаагийн үнэт цаасны арилжаа тохиож нээлтийг KDB Дэү Секьюритис ХХК-ийн Тэргүүн дэд захирал Ли Сам Гю “Цан” цохин эхлүүллээ. 

  

Тус компанийн Монгол дахь салбар нь 2013 оны 6 сард байгуулагдсанаас хойш гадаадын зах зээл дээрх арилжигдаж буй Монгол улсын бондын арилжаа (Одоог хүртэл 5 сая долларын арилжаа), Монгол улсын “хадгаламж болон долларын бонд”-д суурилсан санхүүгийн бүтээгдэхүүнийг гадаадын зах зээл (өнөөг хүртэл 45 сая доллар орчим арилжаа) дээр арилжах үйл ажиллагааг Монголд анх удаа нэвтрүүлсэн зэргээр Монгол улсын хөрөнгийн зах зээлийн хөгжлийн төлөө хувь нэмрээ оруулж буй бөгөөд ялангуяа ЗГҮЦ-ны арилжааг идэвхижүүлэх талаар хөрөнгийн бирж болон холбогдох байгууллагуудтай идэвхи чармайлттай харилцан ажиллаж, 2014 оны 11 сард ЗГҮЦ-ны арилжаа хөрөнгийн биржээр арилжигдаж эхэлснээс хойш Солонгосын хуулийн этгээдүүд болон хувь хүмүүсийг идэвхитэй зуучилж байна. Цаашид ч Солонгосын хөрөнгө оруулагчид ЗГҮЦ-нд хөрөнгө оруулах сонирхол их байгааг онцлоод, Монголын хөрөнгийн биржид илүү их хөрөнгө оруулагчдыг зуучлах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

  

Дашрамд дурьдахад Солонгосын хөгжлийн банкны охин компани болох Дэү секьюритис ХХК нь нийт 124 салбартай дэлхийн 10 орчим улсад үйл ажиллагаа явуулдаг бөгөөд зах зээлийн үнэлгээ нь 8.3 их наяд төгрөгтэй дүйцэхүйц үнэлгээтэй, 2015 оны 6 сарын байдлаар МХБ-д хийсэн арилжааны үнийн дүнгээр 6-д жагсаж, богино хугацаанд олон чиглэлээр Монгол улсын хөрөнгийн зах зээлийн хөгжилд хувь нэмэр оруулж буй бөгөөд цаашид ч өндөр итгэл хүлээлгэж байна.
 
  
 
Маркетинг Олон нийттэй харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ