• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67326.62

( 230.71 0.34% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67326.62 230.71
MSE A Индекс 26742.58 6.33
MSE B Индекс 15428.24 -1.8

Мэдээ мэдээлэл

10 ДУГААР САРЫН 7-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-10-07 15:26:20

Энэ өдөр нийт 12,134,878,818 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

МУИС-ИЙН БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН ОЮУТНУУД БИРЖИД ЗОЧИЛЛОО

2026-10-07 12:20:44

МОНХА-ны Ахлах мэргэжилтэн П.Нямдорж "Хөрөнгө оруулалт ба хөрөнгийн зах зээл" сэдвээр дэлгэрэнгүй мэдээлэл өгч, төгсгөлд нь нийт оюутнуудын мэдлэгийг сорих асуулт хариултын цахим тэмцээн (Online Quiz Competition) зохион байгуулсан юм.

10 ДУГААР САРЫН 6-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-10-06 15:13:20

Энэ өдөр нийт 632,219,777,353 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

МОНГОЛЫН ГЕОЛОГИ, УУЛ УУРХАЙН МЭРГЭЖЛИЙН ИНСТИТУТИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЛАА

2015-06-25 13:26:58
2015 оны 6-р сарын 25-нд Монголын геологи, уул уурхайн мэргэжлийн институтийн төлөөлөл Монголын хөрөнгийн биржд айлчилж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үндэсний нөөц үнэлгээний тайланг уул уурхайн компаниудад хэрэгжүүлэх, уул уурхайн компаниудыг хөрөнгийн зах зээлд гаргах талаар санал солилцож, цаашид хамтран ажиллахаар боллоо.
Уулзалтанд Монголын геологи, уул уурхайн мэргэжлийн институтийн ерөнхийлөгч Д.Дамба, гүйцэтгэх захирал Б.Оюунгэрэл, удирдах зөвлөлийн гишүүн Б.Наранбаатар нар оролцсон.
Монголын геологи, уул уурхайн мэргэжлийн институт нь Ашигт малтмалын нөөцийн стандартын олон улсын хорооны /CRIRSCO/ гишүүн бөгөөд салбарын мэргэжилтэнгүүдийн ёс зүй, ур чадварыг дээшлүүлэх, олон улсын заавар журмыг үндэсний онцлогт тохируулан боловсруулж хэрэгжүүлэх зорилготой төрийн бус байгууллага юм.
 
  
  
Маркетинг Олон нийттэй харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ