• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51357.59

( -18.77 -0.04% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51357.59 -18.77
MSE A Индекс 20156.17 0
MSE B Индекс 15004.05 0

Мэдээ мэдээлэл

НИЙСЛЭЛ БОНДЫН ЗАРЦУУЛАЛТЫН ТАЙЛАНГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

2025-03-13 16:26:37

2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар дараах гүйцэтгэлтэй байна.

03-Р САРЫН 13-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-03-13 15:19:42

Энэ өдөр нийт 40,992,627,324 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

03-Р САРЫН 12-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-03-12 15:45:49

Энэ өдөр нийт 16,908,743,372 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

Мэдээ мэдээлэл

ОРОН НУТАГТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ АРГА ХЭМЖЭЭ ЦААШИД ҮРГЭЛЖИЛНЭ

2015-06-05 12:51:05
Монголын хөрөнгийн бирж Орхон аймгийн засаг даргын тамгын газартай хамтран “ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ”  арга хэмжээг 6 дугаар сарын 3 өдөр амжилттай зохион байгууллаа.
Нээлттэй өдөрлөгийн хүрээнд: Иргэдийн дунд хүлээлт үүсгээд байгаа Эрдэнэс таван толгой ХК-ийн 1072 хувьцааг иргэн бүрт эзэмшүүлэх асуудлаарх мэдээлэл өгч, ягаан цэнхэр тасалбартай холбоотой дансны мэдээллийг шүүх, ногдол ашгийн мэдээллийг өгөх, арилжааны данс нээх, иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэх зэрэг үйлчилгээг үзүүллээ.
Түүнчлэн аж ахуйн нэгжүүдэд зориулан хөрөнгийн зах зээлээс мөнгө босгох боломж,  Засгийн газрын үнэт цаас худалдан авах замаар богино хугацаат хөрөнгө оруулалт хийж, үндсэн үйл ажиллагаанаас гадуур  хүүгийн нэмэлт орлого олох талаар танилцуулга хийсэн бөгөөд Орон нутгийн бонд гаргах боломж талаар Засаг даргын тамгын газарт танилцуулга хийж цаашид мэргэжлийн туслалцаа дэмжлэг өгч хамтран ажиллахаар боллоо.
Нээлттэй өдөрлөг арга хэмжээг орон нутгийн иргэд талархалтайгаар хүлээн авч өргөнөөр үйлчлүүлсэн бөгөөд Монголын хөрөнгийн бирж уг арга хэмжээг цаашид үргэлжлүүлэн бусад аймгуудад зохион байгуулахаар боллоо.
Маркетинг Олон Нийттэй Харилцах Алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ