• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67326.62

( 230.71 0.34% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67326.62 230.71
MSE A Индекс 26742.58 6.33
MSE B Индекс 15428.24 -1.8

Мэдээ мэдээлэл

10 ДУГААР САРЫН 7-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-10-07 15:26:20

Энэ өдөр нийт 12,134,878,818 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

МУИС-ИЙН БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН ОЮУТНУУД БИРЖИД ЗОЧИЛЛОО

2026-10-07 12:20:44

МОНХА-ны Ахлах мэргэжилтэн П.Нямдорж "Хөрөнгө оруулалт ба хөрөнгийн зах зээл" сэдвээр дэлгэрэнгүй мэдээлэл өгч, төгсгөлд нь нийт оюутнуудын мэдлэгийг сорих асуулт хариултын цахим тэмцээн (Online Quiz Competition) зохион байгуулсан юм.

10 ДУГААР САРЫН 6-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-10-06 15:13:20

Энэ өдөр нийт 632,219,777,353 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

"БЛЮСКАЙ СЕКЬЮРИТИЗ ҮЦК" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2015-05-29 13:59:18
Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 243 тоот тогтоолоор "Блюскай секьюритиз ҮЦК" ХК-ийн гаргасан нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 87,486 ширхэг хувьцааг хаалттай хүрээнд санал болгон гаргасан 1,805,054 ширхэг энгийн хувьцаагаар нэмэгдүүлэн үнэт цаасны бүртгэлд нэмж бүртгэн, тус компанийн нийт хувьцааг нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 1,892,540 ширхэг байхаар үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсэн байна.
 
Уг тогтоолд "Блюскай секьюритиз ҮЦК" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлаас нэмж үнэт цаас гаргах шийдвэр гаргасантай холбогдуулж нийт хувьцаа эзэмшигчдэд тэргүүн ээлжинд худалдан авах эрхээ хэрэгжүүлэх, өөрийн эзэмшиж буй хувьцааг эргүүлэн худалдаж авахыг компаниас шаардах эрхээ хэрэгжүүлэх талаарх холбогдох арга хэмжээг Компанийн тухай хуулийн 38, 54 дүгээр зүйлд заасан журмын дагуу зохион байгуулж, олон нийтэд мэдээлэхийг "Блюскай секьюритиз ҮЦК" ХК, "Евразиа капитал холдинг" ХК-д үүрэг болгосон байна.
 
Арилжаа, хяналтын алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ